Боловсролын салбарын боломжит ажил үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж либералчилна

Х.Есү
5 цаг 33 минутын өмнө

Боловсролын үйлчилгээ үзүүлдэг цахим системүүдийг хооронд нь уялдуулах, мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн интерфэйс архитектурыг боловсруулахаар Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмын төслийг эцсийн байдлаар хэлэлцэв.

May be an image of 8 people, people studying and text

Журмын төсөлд дараах онцлох өөрчлөлтүүдийг тусгав. Үүнд:

-Сургалтын байгууллага, Edtech компани хоорондын харилцаанд төрийн шаардлагагүй оролцоог багасгаж, шаардлагатай тохиолдолд Боловсролын яам хяналт тавьдаг байх;

-Мэдээлэл солилцох боломжтой эсэхэд заавал Боловсролын яам болон Боловсролын ерөнхий газар оролцолгүйгээр технологийн мэргэжилтнүүд нь шийдвэрлэх боломжтой байх;

-Сургалтын байгууллага, Edtech компани хоорондоо гэрээ байгуулахдаа системийн ерөнхий болон тусгай шаардлага хангаж байгаа эсэхийг Удирдах зөвлөл ба бусад зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэдэг болох;

-Гэрээ байгуулахдаа цахим систем ашиглах, аливаа субъектээс хамааралгүйгээр мэдээлэл солилцох үйл явц хэвийн үргэлжлэх;

-Систем ашиглалтын зардлыг эцэг, эх асран хамгаалагчдад сайн дурын үндсэн дээр хариуцуулдаг болох юм.

May be an image of 6 people, suit and dais

Бид сургалтын зориулалтаар ашиглагдаж байгаа программ хангамж, систем, цахим шилжилттэй холбоотой боломжит ажил үйлчилгээнүүдийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж либералчлах, компаниуд төсөл хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагыг зорьдог биш, сургууль, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын хэрэгцээ шаардлагыг хангах байдлаараа өрсөлддөг зах зээлийн зарчмыг бий болгох бодлого баримталж байна.

May be an image of 8 people and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна