Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат, Монгол Улсын хүчит харцага Д.Батболд төрөлх Баянбулаг сумынхаа засаг даргаар сонгогджээ.
Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар ИТХ-ын даргаар н.Эрдэнээг сонгон баталж, Засаг даргаар Монгол улсын харцага Даш-Очирын Батболдыг сонгон, батламжлуулахаар аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд нэрийг уламжлахаар болсон байна.
Д.Батболд харцага 2018 оны наадамд гурван даваанд тухайн үед улсын арслан цолтой байсан П.Бүрэнтөгс аваргад унаснаасаа хойш улсын наадамд барилдаагүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна