Б.Тэлмүүн: "Орано"-гоос авах АМНАТ-ийг дэлхийд хамгийн өндөр хэмжээнд тохирч чадсан

Х.Батсайхан
2024/10/31

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар  Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. 

Одоо гишүүд асуулт асууж, хууль боловсруулах ажлын хэсэг хариулж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "АМНАТ-ийг маш их ялгаатай буюу интервалтайгаар оруулж ирсэн байна. Дараа нь энэ заалтуудаа уул уурхайн компаниуд дээр ялгаатай байдлаар хэрэгжүүлэх вий. Хэрвээ ингэвэл энэ бодлогын маш том алдаа болно шүү" гэж асуусан. 

Түүний асуултад Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга н.Тэлмүүн "Бид АМНАТ-ын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар биш, Цөмийн энергийн тухай хуулиар маш тодорхой байдлаар оруулж ирж байгаа. Үндсэн роялти таван хувь хэвээрээ байна. Өсөн нэмэгдэх роялтиг есөн хувиар тохирсон. Тусгай роялти таван хувь. Ингээд бидний тохирсон нийт хувь хэмжээ одоогийн байдлаар дэлхийд хамгийн өндөр буюу 15 хувь байгаа" гэж хариуллаа. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.142
    2024/10/31

    uutguu ! ene huuli bol huvildaanii luivart zoriulsan huuli boljee , ingeed mongoliin unet baylag luivarchdiin garaar orood bh ym uu ?

    Хариулах
  • 66.181.184.117
    2024/10/31

    Энгийн жишээг харьцуулж бичээч Хуулинд чинь 5 дээш хувиар авч болохгүй гэж байна ГЭрээ хийгээгүй биздээ Улайраад сонин байна Ятгах тусам нягтал

    Хариулах