"Намууд төсвийн зарлагыг бууруулах сонгуулийн амлалтаасаа ухарлаа"

С.Гандэлгэр
4 цаг 8 минутын өмнө

Өчигдөр /2024.10.31/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон дагаж өргөн баригдсан хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин улс төрийн намуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан төсвийн зарлагыг бууруулах заалтуудаа хэрэгжүүлэхийг шаардлаа. 

Тодруулбал УИХ-д суудалтай, ЗГ-т орсон гурван нам УИХ-ын сонгуулийн өмнө улс төрийн намууд улсын төсвийн үргүй зардлыг бууруулж, төсвийн тэлэлтийг зогсоохоо амлаж байсан юм. 

Төсвийн зарлагыг бууруулах тухай заалтууд: 

МАН-ын мөрийн хөтөлбөрийн 2.1.1

АН-ын мөрийн хөтөлбөрийн 5.1.3 

ХҮН намын мөрийн хөтөлбөрийн 1.4.5

Гэтэл 2025 оны төсвийн зарлагыг үлэмж нэмэгдүүлсэн төсөл орж ирсэн нь сонгуулийн амлалтаасаа ухарсан явдал гэдгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин шүүмжлэв. 

Тэрбээр энэ талаараа "Засгийн газар энэ амлалтаа хэрэгжүүлбэл тулгамдсан маш олон асуудал шийдэгдэнэ. Ирэх жил ямар ч ахиц гаргахгүй, харин эсрэгээрээ ухраах шинжтэй. Байнга сануулж, шахах болно. УИХ-ын гишүүдээс сонгуулийн мөрийн хөтөлбөрийн ямар заалт болох талаар асуухад УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Г.Очирбат нар л мэдэж байна" хэмээн цахим хуудастаа бичжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна