О.Цогтгэрэл: Хамгийн их төсөв халамжийн сайдад байна. Улсаа халамжаар амьдруулах гээд байгаа юм уу

Х.Есү
Өчигдөр 13 цаг 40 минут

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

О.Цогтгэрэл: "Монгол улсын төсөв хэтэрхий тэлэлттэй байна. Манай нам энэ асуудал дээр шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Гэхдээ Ардчилсан нам төсөвт шүүмжлэлтэй ханддаг ч бид хамтарсан Засгийн газрын нэг хэсэг гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.

 Би нэг л жишээ дурдъя. 

2025 оны төсвийн хамгийн их зардал Халамжийн сайд дээр байна. Халамжийн сайд 4,6 их наядын төсөвтэй. Хоёрдугаарт Боловсролын сайд дээр 4,5 их наядын төсөвтэй байна. 

2025 онд төрөөс зарцуулах мөнгөний хамгийн их багцтай, хамгийн их ач холбогдол өгч байгаа нь халамжийн сайд. Энэ улс орон чинь цааш цаашдаа баялаг бүтээж явах юм уу халамжаар амьдрах юм уу. Байгаа зүйлээ хувааж идээд амьдрах юм уу, шинэ зүйл бүтээх юм уу. 

Мөн цахилгааны асуудал дээр Ардчилсан нам цахилгаан эрчим хүчний шинэчлэл өөрчлөлтийг нэгдсэн байр суурьтайгаар дэмждэг. Үүнийг үнэ нэмэх төдий болгож байгаад гайхаж байна" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна