О.Алтангэрэл: Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг төрийн нууцаас бусад хэсгийг нээлттэй явуулах хүсэлтийг ШЕЗ-д өгсөн

Т.Отгонсувд
2024/11/05

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл суулт зарласан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэнтэй уулзлаа. 

Энэ сарын долоонд болох сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч, ар гэрийнхэн нь суулт зарлаад буй. 

Уг асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэнтэй уулзаж, тэдний хүсэлтийг авч мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Би Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад энэ асуудлаар хандаж бичиг хүргүүлсэн. Шүүхийг хуулиа зөрч гээгүй. Процессоо зааглаад төрийн нууцтай холбоотой хэсгийг л хаалттай, бусдыг нь нээлттэй явуулаад өг гэсэн. Хаалганы цаана чимээгүй буруутгагдаад ял авдаг баймааргүй байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна