Б.Баярсайхан: УИХ-ын гишүүд хувцаслах соёлд суралцмаар байна

Т.Отгонсувд
2024/11/05

УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан БНХАУ-д айлчилж яваа гишүүдийг шүүмжлэв. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII Экспо-д оролцож буй. 

Энэхүү айлчлалд УИХ-ын 25 гишүүн дагалдаж яваа. Зарим гишүүдийн хувцаслалтыг УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан шүүмжилж "УИХ-ын гишүүд хувцаслах соёлд суралцах шаардлагатай байна. Хаана хэнийг төлөөлж юу хийж яваагаа ойлгохгүй улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр.
Айлчилж яваа улсаа, эх орноо боддоггүй юм гэхэд ядаж хашиж байгаа албан тушаал, өөрийгөө хүндлэх ухамсартай баймаар юм даа" гэжээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.221
    2024/11/06

    Bool yumnud bj orsdigo IH yumand bolchihsn olni tanil aldartan nertnuud ,neg terrgni duguinud hevtej ,zavaan zavaan

    Хариулах
  • 122.201.31.221
    2024/11/06

    Oroch gesn adil adil ,zavaan botoxuud

    Хариулах
  • 66.181.190.46
    2024/11/06

    харин тиймээ захын наймчин шиг юмнууд харагдах юмаа

    Хариулах
  • 202.9.40.242
    2024/11/05

    Хувцас яах вэ? гээд хэлчихэж болох юм...Их хурлын гишүүд Монгол хэлээ дээдэлж сайхан Монгол хэлээрээ цэвэр сайхан ярьж баймаар байна ...Гадаад үг оруулж ярина, маш муу ёрын, билэгдэлгүй үг хэлнэ, сул их хэлнэ үүнийгээ эхлээд цэгцэлэх хэрэгтэй юм шиг санагддаг шүү...

    Хариулах
  • 202.72.245.121
    2024/11/05

    өө бас тийм юм заах уу. Өмнө сурчихаагүй юм уу

    Хариулах