Б.Энхбаяр: Сайд нартаа л таалагдах төсөв хийгээд байвал ард түмэн таалахгүй шүү дээ

Т.Отгонсувд
2024/11/06

Төсвийн байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар УИХ-ын гишүүд 2025 оны төсвийн хэлэлцүүлгийн талаар шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлсэн. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ оны төсөв хангалттай сайн болоогүй талаар өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Төсөв дээр хангалттай хэлэлцүүлэг, хангалттай оролцоо, хангалттай үндэслэл, хангалттай тайлбар, хангалттай хэмнэлт, хангалттай ойлголцол, хангалттай уян хатан байдал, хангалттай ажил хэрэгч байдал илүү төлөөллийн бүтэцтэй парламент дээр явагдаж чадсангүй.

 Гацсан том төслүүдээ бүгд л хөдөлгөхийг хүсэж байгаа. Бүгд хамтдаа хөгжихийн төлөө байгаа. “Дарга”-ын төсвийг л зохицуулчихвал батлагддаг хуучин аргаар шинэ парламентыг янзлах боломжгүйг Сангийн сайд ойлгож дотооддоо(сайд нартаа) төсвөө боохдоо хатуу хандах байсан. 

Сайд нартаа л таалагдах төсөв хийгээд байвал ард түмэн таалахгүй шүү дээ. Өөрийнхөө төсөв дээр буулт хийсэн нэг ч сайд хэлэлцүүлгийн үед гарсангүй. Хамтарсан гэдгээр бүгдийг нь данхайлгаад цаг хугацаа, мэдээллийн зөрүү, кнопны бярд найдаад гарч болно. Нийгмээ, ард түмнээ дийлнэ гэж бол хэзээ ч байхгүй. 

Уг нь төсөв парламентын хэлэлцүүлгийн явцад ямар нэгэн байдлаар үзүүлэлтүүд нь сайжирч батлагддаг байсан энэ удаад хий ч гарсангүй. Гишүүд 5 тэрбумыг хувааж хусах гэж байгаа гэдэг худал ПР хийж парламентаа ч муухай харагдуулав. 

Яг өргөн барьсанаар нь батал гэдэг дөргүй бух шиг зүтгээд хэн ч ялахгүй. Парламентын намууд төсвөө сайжруулах боломж байсаар л байна" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна