Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын яамнаас хэд хэдэн хуулийн төсөлд зөвлөх авах тендер зарлажээ.
Тодруулбал ХББОСЯ Орон сууцны тухай хуулийн төсөл, Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Барилгын тухай хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах гэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан дээрх дөрвөн хуулийн төслүүдэд зөвлөх үйлчилгээ авахаар
Орон сууцны тухай хуулийн төсөлд авах зөвлөх үйлчилгээ авахаар ХББОСЯ-наас тендер зарласан байна. Хууль тус бүрийн зөвлөх үйлчилгээний төсөвт өртөг нь 45 сая. Нийтдээ 180 сая төгрөгөөр зөвлөх үйлчилгээ авна гэсэн үг юм.
ХББОСЯ бол мэргэжлийн яам. Тэр ч утгаараа мэргэжлийн яамнаас нь илүү тухайн салбарын бодлого, хууль тогтоомж, тулгамдаж буй асуудлыг мэдэх байгууллага, хувь иргэн бараг байхгүй биз. Түүнчлэн тодорхой хуулийн төсөл боловсруулахдаа салбарын аж ахуй нэгж, мэргэжлийн холбоодоо оролцуулж, саналыг нь авдаг. Тэгэхээр нэмж хуулийн төсөлд зөвлөх үйлчилгээ авах хэрэгцээ шаардлага байгаа эсэх нь эргэлзээтэй юм.
Мэдээж зөвлөх үйлчилгээг буруу гэх аргагүй. Төрийн байгууллагууд ихэвчлэн томоохон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд зөвлөх үйлчилгээ авдаг. Гэтэл нэг хуулийн төсөл боловсруулахад мэргэжлийн яам нь 45 сая төгрөгөөр нэмж зөвлөх үйлчилгээ авч байгаа нь төсвийн мөнгөнд үрэлгэн хандаж байна гэхэд хилсдэхгүй биз.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.228
Өө Батсуриа тийм их мөнгөөр дэмий байхаа надад зүгээр л 90 саяыг өгчихөө би зүгээр л дэлхийн ямар ч мэрэгжилтнүүдээс дутахгүй зөвлөөд заагаад зураад хэрэгжүүлээд хэвлээд өгий залгаарай хө
Хариулах