Б.Жаргалсайхан: Хулгайчуудыгаа хангалттай тэжээж ирлээ. Одоо хүүхдүүдээсээ харамлаад яах вэ дээ

Х.Есү
2024/11/08

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан Соёлын сайд Ч.Номингийн санаачилсан "Соёлын эрхийн бичиг"-ийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "16-18 насны хүүхдүүд гэдэг нь шилжилтийн насандаа яваа хамгийн чухал анхаарал хандуулах ёстой үе. Энэ үеийн хүүхдүүдийн хөгжил ихэнхи айлуудын амьдралын боломжоос шалтгаалаад орхигддог. Энэ үеийн хүүхдүүдийг голчлон анхаарах ёстой гэдэг дээр олон жил дэмий орилолдож ирсэн.

Жишээ нь Эммануал Макрон Францын Ерөнхийлөгч болоод жил бүр хүүхдүүдийн төлөвшил хүмүүжлийг соёл урлагийн боловсролоор дамжуулж дэмжих бодлого хэрэгжүүлдэг.

Герман сэргэн мандахынхаа өмнө “Герман хүүхдийг жилд нэг удаа театрт оруулж байх” төрийн бодлогыг хэрэгжүүлдэг болсон.

Манайхан болохоор хүүхэд залуучуудад зориулсан бүхнийг байшин савтай нь хамт хуваагаад идээд уучихсан шүү дээ. Тэгсэн хэрнээ хулгайчуудыгаа хангалттай тэжээж ирлээ. Одоо хүүхдүүдээсээ харамлаад яахав дээ. 

Хүүхдүүдийн хүмүүжлийн үр дүн нь өнөөдөр биш арав, хорин жилийн дараа гарна. 

Уг нь хүүхдэд төрөөс олгож байгаа 100.000₮-ийг яг эрүүл чийрэг зөв Монгол иргэн болгож хөгжүүлэхэд зориулагдах ёстой байсан юм л даа. Тэгээд ч өсвөр үеийнхнийг соёл, урлаг, спортоор хүмүүжүүлнэ гэдэг нь оркжилт гээч тархины тахлын эсрэг хийж байгаа вакцин шүү дээ ОРКУУДАА" гэжээ



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.167.254
    2024/11/11

    ХҮҮХДИЙН НЭРЭЭР ХЭДЭН ХАЛТУУРЧИДЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА .

    Хариулах
  • 122.201.31.133
    2024/11/10

    Haritsuilah yuma bolohgui hevtej,busd ulsiin urlaga hogil ondr shu,mngliinh olni tanil nertenguudl ork ork

    Хариулах
  • 59.153.112.46
    2024/11/10

    оркожсон нийгэмд оркжилт л явагдах байхдаа. хичнээн мөнгө зарцуулаад нэмэр байгаа ч үү үгүй ч үү. оркууд нь дундаас нь идэх биз.

    Хариулах
  • 202.9.46.156
    2024/11/10

    Балай өвгөн.

    Хариулах
  • 66.181.161.251
    2024/11/10

    Orooch bas shudraga bishl bsn blgui,

    Хариулах
  • 66.181.186.207
    2024/11/10

    Энэ жаргалсайхан өөрөө жүжиг үздэг болов уу??? Шал худлаа попорч бна. Мөнгийг зөв зүйлд зарж байя гэж бгаа болохоос биш хүүхдийн хүмүүжлийг орхидуулья гэсэн хүн байхгүйй шүү

    Хариулах
  • 103.57.94.112
    2024/11/09

    Жаргалсайхан өөрөө жинхэнэ хулгайч юм шүү дээ.

    Хариулах
  • 202.9.46.156
    2024/11/09

    Хэдэн үеэ өнгөрөөсөн хөгшчүүл нь 34 жил МАНАН-ийн хулгайч луйварчдад саналаа амьдралаа худалдаад хүүхдүүд ач зээ нарынхаа ирээдүйг баллаж байна.

    Хариулах
    • 59.153.112.46
      2024/11/10

      хөгшчүүлээс гадна залуучууд нь нийгмийн асуудлыг ойлгох хэмжээнд биш. индеферент хандлагатай. өөрийх нь амьдрал юуны учир ийм байгааг ойлгох боловсролгүй энэ тухай мэдлэг суулгаагүй. эцэг эх нь ч мөн хувиа хичээгээд өөрийгөө янз бүрийн аргаар болгоочих л юм бодохоос.