"Тойргийн 5 тэрбумыг дэмжсэн, ажлын хэсэгт байсан гишүүд гэнэт ард түмний баатар болохыг харах эмгэнэлтэй байна"

С.Гандэлгэр
2024/11/11

Ирэх жилийн улсын төсөв батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Э.Болормаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Нэгдүгээрт, он удаан жилийн турш “уламжлал” мэт явж ирсэн тойргийн 5 тэрбум төгрөгийн асуудлыг сөхөж гаргасан УИХ-ын гишүүдийн нэг нь би. Төсөв хэлэлцэх хугацаанд намын бүлгийн хуралдаанд 5 тэрбум төгрөгийн төсвөөс татгалзах саналыг гаргаж зарим ах нарын эсэргүүцэлтэй хүртэл нүүр тулсан.

Энэ хугацаанд нам харгалзахгүй тойргийн 5 тэрбумаас татгалзах саналыг УИХ-ын гишүүдэд гаргасан. Гэвч энэ үеэр татгалзахгүй ээ гэж явж байсан зарим нэг гишүүд төсвөөс урсгал зардлыг хасах санал гаргаж ард түмний баатар болоод явж байгааг харах эмгэнэлтэй байна. Тэр ч бүү хэл зарим нь төсвийн ажлын хэсэгт ороод ажиллаад явсан шүү дээ. Эцсийн мөчид энэ мэт үйлдэл гаргаж байгааг нь хараад гайхсанаа нуухгүй. 

Хоёрдугаарт, төсвийн байнгын хороо, төсвийн ажлын хэсэг ажлаа маш дутуу хийсэн. Байнгын хорооны хурлуудад УИХ-ын гишүүдийн дэвшүүлсэн санал, шүүмжлэлийг ам таглаж л өнгөрөөсөн. Шат шатнаас л төсвийг танах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэхэд огт ажил хэрэг болгоогүй.

УИХ бол гарын үсэг цуглуулж шаардлага тавьдаг байгууллага биш. Бид ажил хийх ёстой. Үнэхээр л шаардлага тавъя гэж байгаа бол Төсвийн байнгын хорооны даргыг солих ёстой.

Цаашид улс орны төсвийг энэ мэт байдлаар хэлэлцэж хэрхэвч болохгүй. Нэмээд хэлэхэд, үг үйлдэл нь зөрдөг байж хэрхэвч болохгүй." гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.174
    2024/11/11

    uuruu sanal gargaad terneesee tatgalsan hereg uu ? ene bichveriig tegj oilgohoor bichjee hu

    Хариулах
  • 202.21.99.52
    2024/11/11

    Зөв л дуугар ч байна.

    Хариулах