Ядуу хүмүүс автомашинтай болох эрхгүй. Зүгээр л амаа татаад автобусандаа суу!

Х.Есү
2024/11/12

Сонгууль дуусч, ард түмний амь, амьжиргаанд халтай эрх баригчдын баталсан “давс шиг гашуун” хуулиуд ээлж дараалан хэрэгжиж эхэллээ. 

Тодруулбал өнгөрсөн оны сүүлчээр Нийслэл Улаанбаатар хот маань "Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах" хуультай болсон. Улмаар оны хоёрдугаар сард НИТХ-аас нийслэлийн хэмжээд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын хязгаарыг 730 мянгаар тогтоож, энэ сарын 8-наас эхлэн импортоор орж ирэх автомашинд дугаар олгохыг зогсоолон

Тэгвэл цаашдаа улсын дугаар олгохдоо шинээр үйлдвэрлэсэн, устөрөгч, цахилгаанаар ажилладаг,  зүүн талдаа буюу зөв талдаа хүрдтэй, өөрийн гэсэн гарааш, авто зогсоолтой бол давуу тал олгож, жагсаалтын урдуур олгохоор заажээ.

Өнгөц харвал утааг бууруулах зөв шийдэл шиг харагдах ч бодит байдал дээр хэн мөнгөтэй, арын хаалгатай нь автомашинтай болох боломжийг нээж өгч буй. Учир нь заншил ёсоор хааж боосон, ойлгомжгүй нөхцөл байдал бүрийн цаана төрийн хүнд суртал, арын хаалга, авлига гаардаг жишээ олон бий.

Автомашинаа худалдсан иргэн ч улсын дугаараа авч үлдэх боломжгүй байна. Өөрөө хэлбэл машинаа зарахдаа тэр дор нь машин худалдаж аваад дугаараа шилжүүлэхгүй л бол ямар нэг байдлаар тухайн дугаарыг хадгалах, өмчлөх боломжгүй учраас шууд устах юм.

Шинэ дугаар авъя гэхэд үйлдвэрлэгдсэн оноосоо хамаарад дэс дараалалд орох учраас үйлдвэрлэгдээд удсан "хөгшин" машинууд байтугай шинэвтэр машинууд ч цахилгаан, шинэ, авто зогсоолтой машинуудыг хүлээж байж улсын дугаартай болж магадгүй гэсэн үг. Эл шийдвэрийг дагаад авлига цэцэглэж, эгэл жирийн амьдралтай иргэд шинэ машин авахгүй л бол машинтай, машин нь улсын дугаартай болох боломжгүй болох юм.  

Цаашлаад улсын дугаарын үнэ тэнгэрт хадаж, ченжүүд нь автомашиныхаа үнийг хөөрөгдөх нь бараг тодорхой биз.

Хааж боодог атлаа хадгалах эрхийг нь хаадаг. Хүнд суртал ойлгомжгүй байдал нь ардад үйлчилж, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэггүй. Авлига, арын хаалганы үүр болох эрсдэлтэй дугаарын дэс дараалал зэргийг нийслэлийн удирдлагууд шийдэхгүй л бол олон хүн хохирч, асар том далд эдийн засаг бий болох биз. 




Сэтгэгдэл (42)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.254
    5 минутын өмнө

    Зөв зөв машины хэмжээ хэрээс хэтэрлээ 1 айлын аав ээж охин хүү бүгд машинтай бх

    Хариулах
  • 66.181.186.99
    6 цагийн өмнө

    Udirdah humuusiin teneg uzel bodol hireesee heterch bna Ard irgedee ulam yaduu amidruulah gesen horon sanaagaa bolioch Mongolchuud uhaantai shuu

    Хариулах
  • 122.201.31.233
    7 цагийн өмнө

    Хотын түгжрэлийг иргэд бий болгоогүй үе үеийн хотын дарга нар баруун солгойгүй газрын наймаа хийж бетонон ширэнг босгосон гай шүү наад балаа шийдвэрээ буцаа тэр хотын дарга нартаа хариуцлага тооц

    Хариулах
  • 66.181.176.61
    8 цагийн өмнө

    Зөв талдаа жолоотой,цахилгаан хөдөлгүүртэй,шинэ машин гэсэн заалтыг ойлгож ядах юу байнаа.хужаагийн борлогдохгүй хашаандаа зэвэрч байгаа машин нэртэй хогнууд л байгаа.Түрүүчээсээ аль хэдийн тэдгээр хогнуудыг борлуулах тэнэгүүд нь ажлаа эхэлчихээд улайраад явж байна.

    Хариулах
  • 202.55.188.38
    9 цагийн өмнө

    Коммунист дэглэмийн үед ч иргэдээ энгэж ялгаварлан гадуурхаж байгаагүй юм шүү Баян ядуугаар нь шууд ялгаж байн байна даа

    Хариулах
  • 66.181.179.64
    9 цагийн өмнө

    Бүгдээрээ баян болоё

    Хариулах
  • 59.153.114.225
    10 цагийн өмнө

    Машин тансаг хэрэглээ зардал ихтэй манайхан малаа зараад он хуучин машин авч уулын оройд амьдарч таксинд явахыг илүүд үзэж байгаа нь зөв шийдэл бишээ ажил хөдөлмөр эрхэлж байж хүн сайн сайхан амьдарахаас такси , чeнж мэтээр амьдралаа залгуулах нь ирээдүйн амьдралын баталгаа болохгүй. Авлигыг Төрд ажилладаг бүхэн авдаггүй баяждаггүй шударга хөдөлмөрлөдөг ажил мэргэжилдээ үнэнч нь олон гэдгийг мэдвэл зохино

    Хариулах
  • 139.5.216.209
    11 цагийн өмнө

    Авилга, хээл хахууль жинхэнэ утгаараа цэцэглэх нь тодорхой боллоо. Улныхан явган, төрийн хулгайчууд машинтайгаа хөлхөлдөнө. Аль нь олонх билээ? Цөөн хэдэн машинтангууд түгжрэлгүй замаар уралдах болж дээ.

    Хариулах
  • 202.126.89.247
    11 цагийн өмнө

    ББСБ аас ЗЭЭЛЭЭР АВСАН ТӨМРИЙН СЭГЭЭР ХОТ ДҮҮРСЭН НЯМБААТАР ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН ЗАЛХУУ ЯДУУС МАШИН УНАХ ЭРХГҮЙ

    Хариулах
    • 122.201.31.175
      6 цагийн өмнө

      За ёстой болиорой. Ард иргэдийнхээ амьжиргаанд хэрэгтэй зүйл санаачлаачээ.

  • 202.126.89.247
    11 цагийн өмнө

    ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ТӨМРИЙН СЭГЭЭР ХОТ ДҮҮРГЭЭД. ПРУСС УНАСАН ХӨДӨӨНИЙ ОРКУУД ХОТООС ЗАЙЛААРАЙ

    Хариулах
  • 66.181.161.94
    11 цагийн өмнө

    Zov. Haa gazriin hog novsh seg zemiig olon jil huraalaa. Ta nar mashintai bh ugui hend ch hamagui. Niitiin erh ashig ochuhen chinii huviin erh ashgas deegur tavigdana. Ulin hutsaldaha l bolichih

    Хариулах
    • 66.181.176.61
      8 цагийн өмнө

      Машин унах нь хэрэгцээ шаардлага болчихоод байхад хог биш машинаа чи үйлдвэрлэж чадаагүй байж бүү тэнэгт.Нийтийн эрх ашгийг чам шиг балайчууд яг бодож харагдаач...улсаа худалдаад байгаа,биднийг ийм амьдруулж байгаа хулгайч нартайгаа юм ярьж чадах уу бууны нохой минь

  • 103.57.93.225
    12 цагийн өмнө

    Үнэн шүү дээ амаа татаад нутаг руугаа зайлцгаа Нямка чи шүү

    Хариулах
  • 122.201.31.213
    14 цагийн өмнө

    Хотын түгжрэлийг бууруулахад иргэд бид л хожно, цаг алдахгүй, шатахуунд хэмнэлттэй баймаар. Яаж нэмэр болох вэ гэсэн санал нэг ч алга, харамсалта й. Өөрсдийн хөө төлөө хийж байгаа бүхнийг эсэргүүцээд бид хөгийн болж дээ.

    Хариулах
  • 202.126.89.200
    21 цагийн өмнө

    МИТРО БАЙТГУЙ ОЛГИТОЙ АЛХААД ЯВАХ ЯВГАН ЗАМ БАЙХГҮЙ БАЙЖ

    Хариулах
  • 202.126.89.200
    21 цагийн өмнө

    ХОЙД СОЛОНГОСЫН КОММУНИСТ НЯМБАА АХ БАЯЧУУД ХОТООР МАШИН УНАЖ ЯДУУ ИРГЭД АЛХАХЧ ЗАМ ОЛДОХГҮЙ АМЬДРАХ БОЛЖ ДЭ

    Хариулах
  • 103.212.119.149
    22 цагийн өмнө

    Тэр гражтай гэдгээ хасчихаач

    Хариулах
  • 202.126.90.245
    22 цагийн өмнө

    ЭНЭ САЛБАДАЙ ОДОО УДАХГҮЙ ХӨГИЙН ДАРАНГУЙЛАГЧ

    Хариулах
  • 59.153.112.159
    Өчигдөр

    Ард түмнийг амьдрах аргагүй болгож бгаа МАНгар

    Хариулах
  • 66.181.181.220
    Өчигдөр

    Зөв шийдвэр гэж харж б.а машин нь зам дээрээ багтахгүй байхад яахын шийдвэртэй зоригтой арга хэмжээг авах хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.184.222
    Өчигдөр

    Зөв шийдвэр шүү, харин нугалаа хийж болохгуй.

    Хариулах
  • 66.181.189.25
    Өчигдөр

    Хариулах
  • 66.181.189.25
    Өчигдөр

    Хариулах
  • 139.5.219.25
    Өчигдөр

    Ийм шийдвэр гаргах байсан бол ядаж ард иргэдэд мэдээллээ 6 сарын өмнө өгөх хэрэгтэй. Иргэдээ туйлдуулж дарамт шахалт өгөх нь амьдрах гэж ядаж байгаа хүмүүст стресс бухимдал үүсгэж эрүүл амьдрах аргагүй болгодог засаглал. Дээгүүрх нь баялагаар баяжина иргэдээ шулна тэдний талд л хууль үйлчилнэ өөрсдийн эрх ашгийг амгаалсан хууль боловсруулна.

    Хариулах
  • 66.181.185.212
    Өчигдөр

    Маш зөв шийдвэр!!!

    Хариулах
  • 66.181.185.212
    Өчигдөр

    Хэн ч гэсэн автомашин авч унах эрх хэвээр!!! Хөдөө орон нутгийн иргэд бол чөлөөтэй! Зөвхөн УБ хотод түгжрэлийг сааруулах маш оновчтой хөгжингүй орнуудад байдаг аргыг хэрэгжүүлэж бн!!! Зохион байгуулалтай эсэргүүцэж санхүүжилт хийж байгаа нь ченжүүд !!!

    Хариулах
    • 202.126.89.229
      53 минутын өмнө

      Ачааны автомашин бас адилхан уу

  • 103.57.92.76
    Өчигдөр

    Энэ балайг хөдөө рүү нь явуулаач ээ...Хийсэн ажил болгоно нь нурж байдаг... НОМЕР ын өгчихөөч..давхар замаа тавиач.зогсоолоо хийгээч ..Т-1 ээ

    Хариулах
  • 122.201.31.166
    Өчигдөр

    Ард түмэнээ хөсөр хаягчид.за

    Хариулах
  • 202.126.89.136
    Өчигдөр

    Нэгэнт ороод ирчихсэн машиныг ингэдэг буруу. Зөвхөн импортоор орж ирж бгаа машиндаа наад хуулиа хэрэгжүүл

    Хариулах
  • 202.126.89.136
    Өчигдөр

    Нямка ч ёстой самарч бн даа

    Хариулах
  • 112.72.15.198
    Өчигдөр

    хотын ядуучууд мөнгөө хурааж ядаж байтал нь машин авах дугаар авах эрхгүй болж хуучин машинтайчууд нь сэг болтол унаж хотыг өмхийрсөн хар утаагаар утах л үлдлээ

    Хариулах
  • 203.91.115.37
    Өчигдөр

    Үүнийг ингэж битгий мушги. Тарифын нэмэгдэл эрчим хүчний салбарын цавчааг санхүүжүүлэх бол импортын машинд тавьж буй хориг цагаа олсон хязгаарлалт юм. Мэдээж Монголд л юм чинь үүнийг дагаж авилга өснө. Гэхдээ л нэг удаадаа ингэхгүй бол болохгүй. Хүмүүсээ, тэвчигтүн. Зөндөө олон боломж байна. Оруулж ирсэн машинаа хөдөө орон нутгийн харъяаллаар авчих. Нэг хэсэгтээ хураамж төлж яв. Боломж байна. Автусанд суух, алхах ч бидэнд байгалиас өгсөн боломж шүү дээ. Хүний эрх гэж битгий туйлшир! Хүний эрх гэсээр байгаад бид өөрсдийн боол болж дууслаа. Одоо хэмжээ хязгаартай танилцацгаая, Монголчууд аа!

    Хариулах
    • 103.212.119.149
      22 цагийн өмнө

      Битгий худ худ бичээд бай.

    • 202.126.89.136
      Өчигдөр

      Хөдөө хаяггүй,хүн яаж машин авах болж бна

  • 66.181.161.121
    Өчигдөр

    Хотын машины тооны хязгаар хэдий нь давсан. Хязгаарлах нь зөв. Хөдөөгөө очиж морио уна. Машины сэгний наймаачдад хотын иргэд дарамтлуулах ёсгүй.

    Хариулах
  • 66.181.187.17
    Өчигдөр

    Нам дагаж огцом баяжсан новшнууд угтаа бол төрд орж ард иргэдийн татварын мөнгийг хулгайлж луйвардаж идсэн бус уу. Ишиг эврээ ургахаар гэдэг шиг цайрсан хулгайчууд

    Хариулах
  • 71.205.4.58
    Өчигдөр

    Onoshlogoond oroogui mashinaa burtgelees hasuulaad huchin dugaaraa. Hadgalj uldeed shine mashinaa unshaded l boloo bish uu "hooson emtseh"-Iim orond bolomj hai tulga toirson eserguutslee zogsooj tsag chini bolson

    Хариулах
  • 202.126.89.178
    2024/11/12

    хулгайч нар л машинтай явна гээд хууль гаргамаар юм даа

    Хариулах
  • 202.9.46.54
    2024/11/12

    Автобуснуудынхаа тоо эрс нэмэгдүүлээд автомашины дугаарыг маш хязгаартай олгодог болчихвол түгжрэл буурна. Улныхан автобусаараа явна биз.

    Хариулах
    • 66.181.181.89
      23 цагийн өмнө

      Чи улных биш, бас УБ-т амьдөрдаг, унаа машин эж янзын болохоор автобусаар явөхыг мэдэхгүы тээ ха ха ха