Т.Мөнхсайхан: Даатгалтай, даатгалгүй бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ

Т.Отгонсувд
2024/11/13

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 
Эмийн цахим жортой холбоотой асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Эрүүл мэндийн салбарын цахимжилтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Жоргүй эмнүүдээ авч чадахгүй байгаа бол 119 дугаарт хандаарай. Иргэд эмнэлэгт үзүүлээд эмчээр жор бичүүлж, кодоор эмээ авах боломжтой.

Цахим жор бол шинэ асуудал биш, хуучин ЭМД-ын эмүүдийг цахим жороор олгож байсан. Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ. Сургалтандаа суугаагүй эмч эмнэлгийн ажилтнууд эмийн жорныхоо асуудлыг шийдэж чадахгүй байх шиг байна. Энэ асуудлыг шийдвэрлээд явна" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна