Д.Гантулга: Ченжүүдээс илүүтэйгээр иргэдийн эрх ашиг хамгийн их хөндөгдөж байна

Х.Есү
12 цаг 57 минутын өмнө

Нийслэлийн иргэдийн хурал дээр яригдаж байгаа дугаар олголтын асуудал болон шалгуур үзүүлэлтийн талаар УИХ-ын гишүүн Д.Гантулгаас тодрууллаа. 

Д.Гантулга: "Мэдээж түгжрэлийг бууруулах гээд тавьж байгаа зорилго нь зөв шүү дээ. Хамгийн гол алдаа нь юу вэ гэхээр захиргааны арга хэмжээгээр бүх асуудлыг зохицуулах гээд байна. Одоо бүр шалгуур тавиад хүний өмч рүү ороод байна шүү дээ. 

Энэ асуудал дээр олон талын эрх ашиг зөрчигдөж байна. Ченжүүдээс илүүтэйгээр иргэдийн эрх ашиг хамгийн их хөндөгдөж байна. Зогсоолгүй хүн яах юм машин унах эрхгүй болох юм уу. Энэ бүх эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүс боон шийдвэр гаргах гэж байгаа албан тушаалтнууд зөвшилцөөд асуудлаа шийдэх ёстой. 

Дугаар олголтыг хязгаарласнаар түгжрэл буурахгүй шүү дээ. Шууд нөлөөлнө гэж байхгүй" гэв. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.27
    9 цагийн өмнө

    хорих нь зөв бүгдээрээ зогсоод байж байх юм уу олон жил болсон хогнуулыг монголд чирч авчирч байна баян ченжүүдийг дарах нь зөв даварсан юмнууд

    Хариулах
  • 202.55.188.40
    11 цагийн өмнө

    Зөв тэр нянбаатарт ойлгуулмаар бна

    Хариулах