УИХ-аар батлагдсан ирэх оны төсвийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байр сууриа илэрхийлжээ.
2025 оны төсвийн хууль 11-р сарын 8-нд батлагдсанаас хойш нэлээд хугацаа өнгөрч, өнөөдөр Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Сонгогчидтой 4 сарын өмнө байгуулсан нийгмийн хэлцлээ зөрчиж, төсвийн зардлыг ДНБ-ний 37.7%-д хүргэсэн энэ түүхэн өндөр төсвийг танах сүүлийн боломж одоо Ерөнхийлөгчийн гарт байна. Жирийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн хүндрэл, үүсэж болзошгүй эрсдэлийг харгалзан үзэж төрийн тэргүүн маань нааштай шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Жич: Төсөвтэй хамт баталсан УИХ-ын тогтоолд тусгасан Төсвийн тухай хуулийн 34.1-д заасан 5 зүйл нь төсөвт тодотгол хийх үндэслэл болж чадахгүй байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна