О.Амгаланбаатар сумын шинэ Засаг дарга нарыг "Нарансэвстэйн боомтыг дэмжиж гарын үсэг цуглуулахгүй бол батламжлахгүй" гэжээ

Zuv.mn
2024/11/22

Ойрын өдрүүдэд Нарансэвстэйн боомтыг нээхтэй холбоотой асуудал нийгмийн хэлэлцүүлгийн сэдэв болоод байна.

 Биологийн шинжлэх ухааны бүхий л эрдэмтэд Говийн их дархан цаазат газарт боомт нээх нь говийн экомсистемийг сүйрүүлнэ гэх мэдэгдлийг удаа дараа хийгээд буй. 

Нөгөө талд Говь-Алтай аймгын Засаг дарга асан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Хятадын Ганьсу мужтай шууд холбогдох боломж, эдийн засгийн хувьд өндөр үр өгөөжтэй гэх мэдээллийг өгөөд байгаа.

 Ямартаа ч улстөрч, шийдвэр гаргагч хүн мэргэжлийнхэн, нутгийн иргэд гэх мэт нийгмийн бүхий л бүлгүүдийн дуу хоолойг сонсож, эрх ашгийг тусгаж, тэнцвэртэй шийдвэр гаргах учиртай. Гэхдээ О.Амгаланбаатарт энэ ур ухаан хараахан суугаагүй бололтой. Боомт нээх говийн экосистемд аюултай гэж дуугарсан эрдэмтдийг мазаалай ярьж, мөнгө олдог хэдэн хүн гэж цоллоод амжсан бол Говь-Алтай аймгийн ИТХ-ынхныг цуглуулж мэдээлэл хийхдээ “Та нар дунд ер нь мазаалай гэдгийг харсан хүн байна уу” гэх сонирхолтой асуулт ч тавьж байгаа харагдсан. 

Үүгээр ч үл барам 30 гаруй сэтгүүлчийг Нарансэвстэйн боомт руу авч явсан сурагтай. Амьтад ичсэн, их говьд нам гүм зонхилж байх энэ үед “Хар, та нар энэ говьд чинь юу ч байхгүй байгаа биз дээ” гэж харуулахаар авч явсан гэж хардах ч хүн байна. Гэхдээ сэтгүүлчид билгийн нүд, байгаль дэлхийгээ хайрлах ухаан байдгийг тэр мартаагүй л байлтай. 

Энэ бүхний эцэст тэрээр нэгэн “ухаалаг” арга олсных Говь-Алтай аймагт орон нутгийн сонгуулиар дөнгөж тодорсон сумын Засаг дарга нарыг батламжлахдаа боомт нээх асуудлаараа боомилохоор шийджээ. Говь-Алтай аймаг өнгөрсөн орон нутгийн сонгуулиар цэнхэртсэн. Аймагт ч, олонхи сумандаа АН ялсан. О.Амгаланбаатарын залгамжлагч аймгийн засаг дарга болсон учраас АН-ын сумдын дарга нарыг ч, МАН-ын сумдын дарга нарыг ч ялгалгүй “Сумынхаа иргэдээс Нарансэвстэйн боомт нээхийг дэмжсэн гарын үсэг цуглуулж ир, тэгж байж батламжлах асуудлыг чинь шийднэ” гэж барьцаа чангалж байгаа ажээ. Сумдын дарга нарыг аймгийн засаг дарга, аймгийн дарга нарыг Ерөнхий сайд батламжилдаг учиртай. 

Одоо Говь-Алтайн ард иргэд энэ боомтыг нээхийг хүсч гарын үсгээ зурсан нь энэ гэсэн бичиг сачиг үзүүлбэл нэг их гайхаад байхгүй бололтой. Гэхдээ сошиал дээр сумандаа амьдардаг хүмүүс нь дэмжихгүй байгаагаа илэрхийлж ярьсан бичлэг, нутгийн үр хүүхдүүд нь энэ боомт нээгдвэл дархан цаазат газар, байгаль дэлхий, нутаг усанд маань аюул дагуулна гэж мэдэгдсээр байхад албан тушаалаар боож зарим нэг хүний гарын үсгийг гаргаж харуулах л байх даа. 

 Ийм арга хэрэглэхдээ тулсан О.Амгаланбаатар гишүүн энэ боомтыг сэргээх нь өөр зорилготой гэх хардлагыг улам батлаад л байх боллоо. Юу болохыг харж л байя. 



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.163
    2024/11/25

    Энэ хүн ер удахгүй боож үхэхнээ дээ янз нь. Ум мааний бадми хум.

    Хариулах
  • 202.9.41.125
    2024/11/25

    Энэ Амгаланбаатар гэдэг нөхөрийг энэ Нарансэвстэйгээр нь явган хөөгөөд гарга!! Хатаж үхэхгүй бол тэр Хятаддаа очиг дээ!!

    Хариулах
  • 122.201.31.101
    2024/11/25

    Энэ муу гөлийсөн банди хулгайч царайлчихаад батламжилдаг болцыму май шүү гөлөг минь

    Хариулах
  • 103.212.162.86
    2024/11/24

    Хуулийнхан шалгадаггүй юм уу.Буруу асуудал үүсгээд байгаа бол хариуцлага хүлээдэггүй юмуу.

    Хариулах
  • 66.181.188.156
    2024/11/23

    Хэзээч нээж болохгүй энэ бол бидний газар нутаг болохоос Амагланбаатарын газар нутаг биш юм. Бас нэг Өмнөговь болгох нь уу

    Хариулах
  • 66.181.188.156
    2024/11/23

    Энэ одоо болиосой нинжа нараар дэмжүүлэх байлгүй. Үйлийн үр чинь ирнэ дээ

    Хариулах
  • 103.168.34.130
    2024/11/23

    ene erguu tagziig ogtsruulj shagaarai ! ingej uhen hetan huutsulduj bg n sejigtei bn ! ayvji bol busdad hudaldagdsan etgeed bh !

    Хариулах
  • 103.212.119.12
    2024/11/23

    Энэ Амгаланбаатар гэгч харваас хүн хог байна. Ийм сүгийн толгойд мөнгө шунал хоёроос өөр юм эргэлдэхгүй л дээ.

    Хариулах
  • 66.181.182.59
    2024/11/22

    Их хурлын гишүүн та аймаг, сумын засаг дарга нарыг дарамтлах эрх танд байхгүй. Энэ говь бол хэнч халдашгүй Дархан газар шүү.

    Хариулах
  • 66.181.182.59
    2024/11/22

    Наран сэвстийн боомтыг нээж хэзээ ч болохгүй. Биологичид, судлаачид бүгд хэлж байна. Би ч Ургамал судлаач биологич мэргэжилтэй хувьд хэзээч зөвшөөрөхгүй. Амгаланбаатар гишүүн гуай та Монгол хүн бол ингэж зүтгэхээ болиорой.

    Хариулах