Өнөөдөр /2024.12.02/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны төсвийн тухай хуультай холбоотой асуудлаар тайлбар хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Хэлэлцэгдээд батлагдмагц 2025 оны төсвийн тухай хуулийг өргөн барих юм.
2025 оны төсвийн хууль маань Ерөнхийлөгчийн хориг болон УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу нэлээд өөрчлөгдөнө. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдэл дээр зайлшгүй өөрчлөлт орно. Хамгийн түрүүнд орлогын доод хэмжээ ч өөрчлөгдөнө. Макро тоо, суурь тоонууд, жилийн төлөвлөгөөнд ч өөрчлөлт орно. Ингэснээр тодорхой хэмжээнд эдийн засаг агшина. Батлах дарааллын хувьд төсвийн хүрээний мэдэгдэл, төлөвлөгөө, төсөв гэсэн дараалалтайгаар батлагдана." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.130
tusuv samarsan sarmagchin uuruu bizdee ?
Хариулах