Л.Энх-Амгалан: Хүүхдээ асрамжийн газар үлдээгээд дахин гэр бүл зохиодог хариуцлагагүй эцэг, эх олширсон

Т.Отгонсувд
23 цаг 2 минутын өмнө

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төлөөллүүд "Өнөр бүл" асрамжийн газар ажиллажээ. 

Энэ талаар салбарын сайд Л.Энх-Амгалан "Эцэг эхийн үүрэг, хариуцлагагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, удирдлагын багийн хамт “Өнөр бүл” хүүхдийн төвд ажиллаж амьдарч буй орчин, нөхцөл, хоол тэжээл, хувцас хэрэгсэл болон төвийн тулгамдаж буй асуудал, нөхцөл байдалтай танилцлаа.

Өнөр бүл хүүхдийн төвд өнөөдөр 148 хүүхэд амьдарч байгаагаас бүтэн өнчин 82, хагас өнчин 57, эцэг эхтэй 9, хөгжлийн бэрхшээлтэй 23 хүүхэд байна. Сүүлийн жилүүдэд эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газарт ирэх нь нэмэгдэж байгаа гэнэ.

Ихэвчлэн эцэг эх нь архины хамааралтай, хүүхдээ асрамжийн төвд үлдээгээд дахин гэр бүл зохиочихдог хариуцлагагүй эцэг эх олширчээ.

Төвдөө гар урлал, зураг, чөлөөт бөх, биеийн тамир, мэдээлэл зүй, дуу хөгжим, үлээвэр, үндэсний хөгжим, жюү-жицү, уран нугаралт зэрэг дугуйланг хичээллүүлж хүүхдүүдээ хөгжүүлдэг тухай ярьж байлаа.Мөн боловсролын үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамруулж, мэргэшсэн сэтгэлзүйчид ажилладаг.

Багш, сэтгэлзүйчид зэрэг хүний нөөцийг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжих, урсгал засварыг нь тогтмол хийдэг, хувьсах зардал, төсвийг нь инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх зэрэг олон асуудал бий" гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.151
    21 цагийн өмнө

    хэрэггүй хог шиг. яаж өөдлөх вэ.

    Хариулах