Засгийн газраас шинэчлэн боловсруулж оруулж ирсэн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ.
Гишүүд асуулт асууж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хөрөнгө оруулалтаас хасах нь эдийн засгийн өсөлтийг бууруулах эрсдэлтэй. Сайд нарын багцаас бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардлаа хэр танав. Энэ жил төрийн ордонд гэхэд л 200 хурал боллоо. Энэ хурал цуглаан хийдэг, үргүй зардлуудыг л хасах ёстой” гэж асуув.
Түүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр “Манай яамны урсгал зардалд 3.9 их наяд, цалинд нь 2.3 их наяд нь явдаг. Урсгал зардал дотор байр ашиглалттай холбоотой тогтмол зардлууд, гурван ээлжийг үгүй болгох зорилгоор түрүүслэсэн байрнуудын түрээсийн зардал багтдаг. Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардалд 217 тэрбум төгрөг байгаа” гэж хариулав.
Харин Сангийн сайд Б.Жавхлан “Хөрөнгө оруулалтыг хассанаар ДНБ-ий өсөлт талд эрсдэл учирна гэдэг болгоомжлолтой санал нэг байна. Гэхдээ хойшлуулсан гэдэг нь зөвхөн улсын төсвөөр санхүүжүүлэхээ л хойшлуулж байгаа юм. Ингэснээр, нэг талдаа хувийн хэвшлийн орон зайг нэмэгдүүлж байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр с санхүүжүүлэх боломж байгаа” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.25
Javhlan bol adgiin horchin shuu ! ene said bsn tsagt uls hugjihguiee !
Хариулах