УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар:
-Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-“Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
-Баталсан хуулийн эцсийн найруулгыг сонсоно.
Эхний асуудал буюу улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Засаг өөрөө тогтвортой байх ёстой. Өнгөрсөн хугацааг харж байхад АН-ын найман сайд л томилогдсон болохоос биш, бусад ямар нэгэн томилгоо явагдаагүй. Өөрөөр хэлбэл, Ардын намын дунд шатанд ажиллаж байгаа бүх хүмүүс байр сууриндаа байна. Зарим сайд нарын ажлыг гацааж байна.
Ардчилсан намын бодлогыг тодорхойлох ёстой хүмүүс гудамжинд явж байна. Дунд шатандаа Засгийн газрын үйл ажиллагааг гацаасан, хулгай зэлгийгээ хамгаалсан зүйлүүдийг маш их хийж байна.
Намууд хамтраад энэ асуудлаа шийдэх ёстой. Та нар хамтарсан бол хамтарсан шиг хамтар. Ямар нэгэн томилгоо гарахад ганц нэгхэн хүнээр дамжиж орж ирдэг энэ зүйл чинь Ардчилсан намыг дотор нь хуваагдах нөхцөл байдалд хүргэж байна.
Манай намын асуудлыг энэ хуулиар чинь шийдчихдэггүй юм шүү. Манай нам дотооддоо асуудлаа шийдчих чадвартай" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна