Ч.Номин сайдын “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”, “Соёлын ваучер”-ын төсвийг хассангүй

Zuv.mn
2024/12/06

Ирэх оны төсөвт тавигдсан зарим төсөв хуультай учир хуульд өөрчлөлт оруулж байгаад хасна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байсан билээ. Үүнд Соёлын сайд Ч.Номингийн багцад байсан Соёлын ваучер буюу өсвөр үеийнхний боловсролд чиглэсэн 18 тэрбум төгрөг, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжих зардал багтаж байсан.

Тэгвэл дээрх хоёр төсвийг танах боломж олгох учиртай хуулийн төслүүд чуулганаар орж хэлэлцэгдэхэд гишүүдийн олонх хүлээж авсангүй.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье” гэсэн агуулгаар санал хураахад гишүүдийн ихэнх нь дэмжсэнгүй.

Соёлын тухай хуулийн зарим зүйл заалт хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэдэг агуулгаар санал хураахад мөн гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Ингэснээр Ч.Номин сайдын “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”, “Соёлын ваучер” төсвөөс хасагдсангүй. Өөрсдөө эзгүй байсан уу , яасан, төсвийг авч үлдэх талд кнопсон гишүүдийн дотор Ж.Баярмаа тэргүүтнүүдийн нэрс байж харагдав. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.166
    2024/12/07

    Ягаан палаж өмсөж хэлээ хазаж эрхлэлдэж байхын охонд хуралдаа идэвхтэй шударга рролцооч Төхөөрөмж ажиллаагүй юм бол хэлжхгүй яаёын ягаан алчуураа оролдож нүдээ талимааруулж зургаа даруулж байхын оронд Юу ч хэлхэв дээ ийм юмнууд охпонгоор дүүрчихээр

    Хариулах
  • 122.201.31.183
    2024/12/06

    ayaaya

    Хариулах