Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлчүүдэд хамгийн ихээр тулгамддаг асуудал нь утаа болдог. Энэ утаа нь гамшгийн хэмжээнд хүрч, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болсныг эмч мэргэжилтнүүд хэлсээр байгаа. Нийслэлийн удирдлагууд үеийн үед утааг бууруулахад олон төрлийн арга хэмжээ авч, хэдэн тэрбумаар нь зарцуулсан ч бодитой үр дүнд хүрээгүй.
Тэгвэл энэ удаад Хотын дарга Х.Нямбаатар 28.3 тэрбум төгрөгөөр "зуух" худалдаж авч утаа бууруулахаар болжээ
Тендерийн хувьд энэ сарын 02-нд зарлагдсан бөгөөд "Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдийн эрчим хүчний зохистой хэрэглээг дэмжих төслийн хүрээнд стандартад нийцсэн ахуйн зуух худалдан авах ажил" гэсэн нэртэйгээр зарлагдсан байна.
Нийт төсөвт өртөг нь 28,296,000,000 ₮ буюу 28.3 орчим тэрбум. Энэ нь зөвхөн энэ онд /2024/ санхүүжих дүн гэсэн үг. Нийтдээ 32 мянган ширхэг зуух авах бөгөөд нэг тус бүр нь 884,250 төгрөгийн үнэтэй байх юм.
Аль 2011 оноос л "утаагүй зуух" гэх нэрийн дор янз бүрийн зуух туршсаар өнөөдрийг хүрсэн. Турк улсад үйлдвэрлэсэн "Өлзий", "Голомт", "Хас", "Дөл" зэрэг олон төрлийн зуух тавьж үзсэн. Мэдээж тэр бүх шийдэл нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн биз. Гэсэн хэдий ч 1.8 сая хүн амтай, утаандаа баригдсан Улаанбаатар хотод дахин зуух солих төсөл хэрэгжүүлэх нь үр дүнтэй эсэх нь эргэлзээтэй.
32000 ширхэгийг худалдаж авах ахуйн хэрэглээний зуухны хувьд ахуйн хэрэглээний шаардлага хангасан дизайнтай, найдвартай тасралтгүй ажиллагаатай, Монгол загвартай, эд ангийг хэсэгчлэн солих боломжтой байх зэрэг шаардлага тавьсан байна.
Техникийн тодорхойлолт:
Гэр хорооллыг орон сууцжуулах, амины орон сууц болон гэрийг дулаалах зэрэг олон төрлийн шийдэл бий. Иргэдийн хариуцлагажуулж, дулаан алдагдлыг бууруулах нь хамгийн богино хугацаанд үр дүнтэйгээр утааг бууруулах арга гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж буй. Гэтэл нийслэлийн удирдлагууд хэдэн арван тэрбумаар дахиад л зуух авах ажил эхлүүлж байгааг үр дүнтэй шийдэл гэхэд хэцүү.
Түүнчлэн аль эрт зарлаж болох байсан тендерийг оны эцэст 20 хоногийн хугацаатайгаар зарлаж байгаа нь хардлага төрүүлж буй. Мөн гэрээ байгуулагдсанаас хойш 30 хоногт багтаан 32 мянган ширхэг зуух нийлүүлж дуусгах гэсэн шаардлага тавьсан байна. Ингээд харвал эл тендер нийгмийн анхаарал буурдаг 12-р сард зарлагдаж, богино хугацаанд нийлүүлэх шаардлага тавьж байгаа нь аль эрт эзэн нь тодорсон байх вий гэдэг хардлага төрүүлж буй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.241
Хайран мөнгө хятад руу л урсах байх даа. Хятад барааг харсан хүн авна, авсан хүн хаяна хохирно....
Хариулах202.9.40.144
Зуух солих биш ээ. 1.Ард иргэдээ хариуцлагатай болгох 2.Эрчим хүчээр найдвартай хангах 3. Нарны гэрэл.нарны эрчим хүчээр халаалтаа шийдэх зураг төсөлтөй сууц барихад урт хугцаатай хүү багатай зээлээр дэмжих 4. Хий болон бусад төрлийн түлшээр халаалт дулаанаа шийдэх гарц,зам олж практикд нэвтэрүүлэх зэрэг олон шийдэл гаргах хэрэгтэй
Хариулах