Б.Энхбаяр: Төсөв хэлэлцэх үеэр Б.Баасандорж эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан тул АТГ-т шалгуулна

Т.Отгонсувд
2024/12/13

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг төсөв хэлэлцэх үеэр эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэмээн үзэж, АТГ-т шалгуулахаар болжээ. 

Тодруулбал, Өмнөх 2025 оны төсвийг баталсан УИХ-ын чуулганы 11-р сарын 8-ны өдрийн чуулганы хуралдааны ирц болон санал хураалтын мэдээллийг ил тод авахаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын Тамгын газарт хүсэлт гаргасан боловч мэдээлэл өгөөгүй байна. 

Улмаар Б.Энхбаяр "УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь УИХ-ын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төсвийн тухай хуулийг баталсан чуулганы хуралдааны ирц, тухайн өдрийн санал хураалтад дэмжсэн болон татгалзсан санал өгсөн гишүүдийн нэрсийг өгөхгүй нэг сар эс үйлдлээр татгалзав.

Улмаар шаардлага тавиад долоо хоног хэрэгжүүлэхгүй байгаа тул Эрүүгийн хуульд заасан “албаны бүрэн эрхээ хэтрүүлэх” албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргав. Иймд Авлигатай тэмцэх байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэв” гэх мэдэгдлийг гаргажээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.177
    2024/12/13

    УИХ-ын дарга нь худлаа ярьж байгаад төсвийн хуулийг баталсан болох нь баригдах гээд Баасандоржийг дарамтлаад өгүүлэхгүй байгаа юм. Хэрвээ энэ үйлдэл нь баригдвал Амарбаясгалан огцорч таарна. Ер нь Амарбаясгалан олон удаа худлаа ярьсан. Энхбаяр зөвхөн нэгийг нь яриад байна.

    Хариулах