Сайн Ноён Хан аймгийн Луу гүний хошуу одоогийн Архангай аймгийн Батцэнгэл суманд байрлах Таравчинбуулин хийд нь XVIII-XIX зууны үед баригдсан бөгөөд тухайн үеийн соёл, шашны төвүүдийн нэг байсан. Энэхүү хийд нь Монголын буддын шашны түүх, уран барилгын үнэт өвийг хадгалж буй соёлын чухал өв билээ.
Хангайн бүсээс УИХ-д сонгогдсон П.Мөнхтулга гишүүний санаачилгаар тус хийдийг сэргээн засах ажил 2025 онд эхлэхээр улсын төсөвт тусгагдлаа.
2025 оны төсөвт соёлын өвийг сэргээх нэг ч ажил тусгагдаагүй байсан бөгөөд уг санал нь Соёлын өвийг сэргээх цорын ганц төсөл болж байгаа юм.
Сүсэгтэн олон, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, соёлын өвийг хамгаалах, гадаад, дотоодын аялагчдад түүхийн үнэт өвийг сурталчилах томоохон ажил хэрэг боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.32
Түүхэн томоохон дуган сэргээж байгаад нь баяр хүргье
Хариулах66.181.160.93
Баярлалаа
Хариулах202.55.188.126
Баярлалаа.
Хариулах202.9.46.63
Манжийн хааны далд хар бодлогоор Монгол хүнийг хоосон сурталт шарын харгис шашны хувалз ламр нараар мунхруулан мал болгон мөлжиж, цусыг нь сорж, хөрөнгийг завшин идэж байх зорилгоор өгөр төвөдийн оруулж ирсэн булай суртлын төв болсон сүм хийдийг сэргээхийн оронд үр хойч маань шинжлэх ухаанд шимтэн суралцаж, дэлхийн хөгжилтэй хөл нийлэн, улс орноо өөд нь татах сургууль, цэцэрлэг, эсвэл эмнэлэл барьсан бол юутай гавъяа . . .
Хариулах66.181.161.93
Зөв хийдийн засах ажлийг шийдэж өгсөнд баярлалаа
Хариулах66.181.161.106
Зөв
Хариулах66.181.161.106
Зөв
Хариулах