Н.Номтойбаяр: Евразийн эдийн засгийн худалдааны хэлэлцээр үндэсний үйлдвэрлэлээ дампууруулах эрсдэлтэй

Т.Отгонсувд
5 цаг 14 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Евразийн Эдийн засгийн худалдааны түр гэрээ байгуулах асуудлыг хойшлуулахаар болсон. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Евразийн эдийн засгийн хэлэлцээр монголчуудад ямар ч ашиггүй. Энэ гэрээгээ УИХ-ын гишүүдэд ч танилцуулаагүй, хулгайгаар гэнэдүүлж хийх гэж байлаа. Хэл ам гараад, үндэсний үйлдвэрлэлээ дампууруулах асуудал яригдаад эхлэхэд ЕАЭЗХ-той хийх гэрээг хойшлууллаа.

Монгол Улс гадаад руу яг юугаа гаргаж зарах гээд байгаа юм бэ. Ноос ноолуур, махаа ч экспортлох стандартаа хангаж чадахгүй байж төлөвлөгөө, төсөл л яриад байдаг яг үнэндээ бид эргээд үндэсний үйлдвэрүүдээ гадны зах зээлд шахуулж дампууруулах эрсдэлтэй. 

Аливаа ажлыг тооцоо судалдаагаатай, стандарттай болж байж дараагийн зүйл рүүгээ урагшлах хэрэгтэй. Гадны улсын бодлого байгаа байх" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна