Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслийг өргөн барилаа

Zuv.mn
Өчигдөр 14 цаг 04 минут

УИХ-н гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нартай хамтарч боловсруулсан Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүллээ. 

Тус хуулийн төсөлд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ.





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.86.198
    4 цагийн өмнө

    Өө за ингээд худалдагдсан нь ойлгомжтой боллоо энэ хүмүүс. Хэнд ашигтай вэ? Монгол ажилчдын цалин бага хэвээр л гэтэл баахан зөвлөх нэртэй гадаад гаруудын цалин цүү нь тэнгэрт хадсаар л.

    Хариулах
  • 139.5.219.223
    17 цагийн өмнө

    Арай даварч байгаа юм биш үү

    Хариулах
  • 14.1.81.86
    20 цагийн өмнө

    Зайл

    Хариулах