Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж байна.
Өнөөдрийн хурлаар:
· Агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын даргын мэдээллийг сонсох
· “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох
· Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Одоогоор Байнгын хорооны гишүүд асуулт асууж, холбогдох албаныхан мэдээлэл өгч байна.
Гишүүд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд анхаарал хандуулж, энэ чиглэлээр асуулт асууж, холбогдох албаныхан сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны дүнг танилцуулдаа.
НЭМҮТ-өөс энэ талаар судалгааг байнга хийж ирсэн бөгөөд утааны асуудал иргэдийн амьсгалын замын эрүүл мэндэд илүү нөлөөлж, өвчлөл өсөн нэмэгдэж байна гэсэн судалгаа гарч байжээ. Тухайлбал, уушгины хорт хавдрын тохиолдол 2014 онд 144 байсан бол 2023 онд 208 болж нэмэгдсэн аж.
Эх үүсвэрийн хувьд, 2019 онд 380,000 тонн шахмал түлш үйлдвэрлэж байсан бол 2024 онд 560 мянган тонн болж нэмэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна