Ч.Ундрам: Хүүхэд хүсвэл 11-р ангиасаа ЭЕШ өгч болдог болгох шаардлагaтай

С.Гандэлгэр
10 цаг 4 минутын өмнө

УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ч.Ундрам байнгын хорооны хурлын үеэр "Хүүхэд хүсвэл 11-р ангиасаа ЭЕШ өгч болдог болгох шаардлагaтай байна. Өөрийгөө дайчилж, илүү сайжрах боломжийг нь хүүхдэд олгох нь зүйтэй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Боловсролын шинэчлэлийн гол цөм нь "хөтөлбөр". Улс орны ирээдүй болсон хүүхдүүд эх хэл түүх соёл, ахуй ёс заншлаа мэддэг байх учиртай. Үүний зэрэгцээ англи хэлтэй, шинжлэх ухааны мэдлэгтэй, харилцааны соёлтой дэлхийн иргэн болж бэлтгэгдэх хэрэгтэй. ЕБС-ийн хичээлүүдийн агуулгад дээрх үзэл санаа бүрэн багтсан уу?

ЭЕШ хүүхдийн хувь заяаг шийддэг. Олон улсад SAT, TOEFL зэрэг шалгалтыг олон удаа өгч болдог. Хүсвэл хүүхэд нэмэлт зардлаа өөрөө төлөөд 11-р ангиасаа ЭЕШ өгч болдог боломжийг нь бүрдүүлж өгөх шаардлагатай байна. Хүүхдэд өөрийгөө дайчилж илүү сайжрах боломжийг олгох нь зүйтэй." гэсэн байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.191.194
    4 цагийн өмнө

    хөөрхөн хүүхэн шүү...бас босоо анай ч гэдгийн..ухаантай шийдвэр бна шүү

    Хариулах
  • 202.126.88.178
    4 цагийн өмнө

    Zuv zuv hamgiin zuv shiidver bna Demjeerei

    Хариулах