Гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэв

С.Гандэлгэр
9 цаг 4 минутын өмнө

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэв

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Япон Улсын Ерөнхий сайд Ишиба Шигэрү, Эстони Улсын Ерөнхийлөгч Алар Карис, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Лыөнг Гыөнг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисулит, БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд бөгөөд Стратеги, Санхүүгийн сайд Чой Сан Мүг, БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан, Кувейт Улсын Эмир (Хаан) Шейх Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах, Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Ахмад Абдулла Аль-Ахмад Аль-Сабах, Кувейт Улсын Угсаа залгамжлах ханхүү Шейх Сабах Халед Аль-Хамад Аль-Сабах нар эмгэнэлийн захидал ирүүлээд байна.

Түүнчлэн хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудад нээсэн эмгэнэлийн дэвтэрт суугаа улсаас болон бусад улсын төлөөлөл эмгэнэл илэрхийлсээр байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна