Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улсаас ЗХУ-д үзүүлсэн бэлгийг хүргэж очсоноороо Фронт Цэгмид хэмээн алдаршсан С.Цэгмид буурайд ОХУ-аас ирэх тавдугаар сарын 1-нд Улаан талбайд болох Ялалтын парадад оролцох урилга иржээ.
С.Цэгмид нь 1942 онд 19 настай байхдаа анх Монголын ард түмнээс ЗХУ-ын армид бэлэглэсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг хүлээлгэж өгөх бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд энэ үедээ авахуулсан зургийг та бүхэн харж байна.
Тэрбээр дараа жил нь буюу 1943 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Москвад дахин очиж, Йосиф Сталинтай уулзсан байдаг юм. Энэхүү уулзалтаас өдгөө амьд сэрүүн байгаа нь ганц Сүрэнхорлоогийн Цэгмид ажээ.
Дэлхийн II дайны үед Монголын ард түмнээс фронтод байлдаж явсан Улаан армийн цэргүүд, Зөвлөлтийн ард түмэнд нэн хэрэгцээтэй дулаан хувцас, хоол хүнс зэрэг бусад бэлэг бүхий зургаан цуваа явуулсан байдаг. Дайны турш гадаадаас ЗХУ-д үзүүлсэн буцалтгүй тусламжийн гуравны нэгийг Монгол Улсаас нийлүүлжээ. ЗХУ-д нийлүүлсэн энэхүү тусламжийн хэмжээ тухайн үеийн Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцүү байсан гэдэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.103
5/9
Хариулах