Чөлөөтийн шигшээ Йорданд хамтарсан бэлтгэл хийж байна

Х.Батсайхан
Өчигдөр 13 цаг 31 минут

Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн долоо хоногийн дараа Йорданы нийслэл Амман хотноо эхлэх гэж байна. Тэмцээнд 37 улсын 378 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд тэдний дунд Монголын 23 тамирчин багтаж байгаа юм.

Манай эрэгтэй багийн ерөнхий дасгалжуулагчаар Д.Гомбодорж, туслах дасгалжуулагчаар Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Б.Одончимэг, туслах дасгалжуулагчаар О.Ууганбаяр нар ажиллаж байна.

Ази тивийн АШТ-д оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн  

Эрэгтэй

Б.Мөнх-Эрдэнэ -57 кг,

Т.Түвшинтулга - 61 кг,

Ц.Цогбадрах - 65 кг,

Т.Тулга - 70 кг,

Б.Батбаяр - 74 кг,

О.Сүлдхүү - 79 кг,

Н.Батбилгүүн - 86 кг,

Б.Бат-Эрдэнэ - 92 кг,

Г.Ганхуяг - 97 кг,

М.Лхагвагэрэл - 125 кг.

Эмэгтэй

Б.Мөнхнар - 50 кг,

Ч.Отгонтуяа - 53 кг,

Б.Отгонтуяа – 55 кг

Х.Болортуяа - 57 кг,

Т.Алтжин - 59 кг,

С.Цэрэнчимэд - 62 кг,

Т.Энхжин - 65 кг,

Э.Дэлгэрмаа - 68 кг,

З.Болортунгалаг - 72 кг,

Э.Даваанасан - 76 кг.

Сонгомол /Дасгалжуулагч С.Мөнхсүх/

М.Сумьяабазар - 55 кг,

Н.Ганбаяр –63 кг,

Н.Оргил –77 кг.

Манай шигшээ багийн тамирчид одоо Йорданд очсон бөгөөд тэмцээнд оролцох бусад багтай хамтарсан бэлтгэл хийж байна. 1973 онд Ази тивийн аварга шалгаруулах анхны тэмцээнийг Улаанбаатарт зохиож, бүх жинд алтан медаль авч байсан /Энэ тэмцээнийг хожим Азийн АШТ гэж үзэхээ больсон/ Монголын баг тамирчид түүнээс хойш тэмцээнийг өнжиж байгаад 1989 онд Японы Охарайд болсон ААШТ-д оролцсон байдаг. Хүчирхэг бүрэлдэхүүнтэй манай баг тэр тэмцээнээс гурван алт /Чойдогжамцын Батбадрал 48 кг, Хэнмэдэхийн Амараа 68 кг, Пунцагийн Сухбат/, нэг мөнгө /А.Баатархүү 130 кг/, хоёр хүрэл /Лувсангийн Энхбаяр 74 кг, Чадраабалын Бямбадорж 90 кг/ медаль хүртэж, багийн дүнгээр хоёрдугаар байрт орж байсан юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 14.1.81.179
    5 цагийн өмнө

    Хамаг мэх техникээ гадаадынханд зааж өгөөд дараа нь тэд нартаа ялагдаад уйлаад тэнэгтдэг. Хамтарсан бэлтгэл бол тамирчдын хувьд тагнуулын арга хэмжээ ш дээ маанаг дасгалжуулагчид нь мэддэг юм уу гол мэх техникээ сайн нуух ёстой малуудаа. Аль болох гадны тамирчдын мэх техникийг судлаачээ.

    Хариулах