Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагаас Ноорог.мн сайтын албан өрөөнд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, найман ажилтнаас нь мэдүүлэг авсан талаар мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор Хуульзүйн сайд О.Алтангэрэл өөрийн твитер хуудаснаа "Тус сайттай холбоотой явуулсан ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд өгөх, хууль зүйн үндэслэлээ талбарлахыг цагдаагийн байгууллагад үүрэг болгосон. Удахгүй мэдээлэл хийнэ.
Хэвлэн нийтлэх эрх чөлөө болон редакци сайтын үйл ажиллагаатай огт хамааралгүй гэсэн урьдчилсан мэдээлэл авсан, нягтлана. Мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл өгдөг. УИХ-ын хууль зүйн байнгын хороо, хүний эрхийн дэд хороонд мөн мэдээлэл, тайлбар өгнө" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна