Л.Амартүвшин: Сонгуулиар бузар булай зүйлс хийсэн хүмүүс гүйцэтгэх ажиллагаа явуулж байна

Г.Долгорсүрэн
7 цаг 11 минутын өмнө

Комедиан Л.Амартүвшин "Ноорог" цахим хуудсыг эрхэлдэг залууст үүссэн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр " Ажлаа хийж яваа залуусыг хорьж, цагдаж байгааг эсэргүүцэж байна. Хэрэв киноны дүрс бичлэг алга болсон байвал яах вэ. Үйл явдлаас харахад тагнаж, чагнаж байсан байж болзошгүй байна. Цагдаа нар дарга нарт бус Үндсэн хуулинд тангараг өргөдөг. Гэтэл өнөөдөр тангарагаа зөрчиж, уландаа гишгэж байна. 

Дарангуйлал бодитоор ирсэн байна. Цагдаагийн байгууллага хууль сахиулах үүрэгтэй. Гэтэл юу хийж байна вэ. Миний хувьд "Ноорог""-ийн кинонд 100.000 төгрөгийн хандив өгсөн. Улстөржсөн, увайгүй үйлдлээ зогсоогооч ээ гэж хэлмээр байна" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна