ЦЕГ: "Ноорог" хуудасны уран бүтээлтэй холбоотой мөрдөн шалгах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй

Э.Намуундарь
9 цаг 1 минутын өмнө

Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагаас Ноорог.мн сайтын албан өрөөнд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, найман ажилтнаас нь мэдүүлэг авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. 


Энэ үеэр ЦЕГ хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг "Ноорог" хуудастай холбоотой тухайн пэйжийн хэвлэн нийтлэх буюу нийтлэл, уран бүтээлүүдтэй холбоотой ямар нэгэн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаагүй болохыг мэдэгдэж байна.

Уг хуудас нь иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан. Хувийн мэдээлэлд ямар байгуулга халдах эрхтэй вэ гэвэл прокурорын зөвшөөрөлтэй эрх бүхий байгуулга л халдах эрхтэй байдаг.

Уг этгээдүүдийг ямар шалтгаанаар шалгасан бэ гэдэг дээр иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, тодорхой хэмжээнд иргэдийг мөрдөн мөшгөх, мэдээлэл цуглуулах, эрх чөлөөнд нь халдсан үйлдлүүд нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. 

Цаашдаа мөрдөн шалгах явцаас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Гүйцэтгэх ажиллагаа явуулсан үйлдэл ерөөсөө байхгүй. Мөрдөн шалгах,гүйцэтгэх ажиллагаа зэргийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг бол эрүүгийн хэргийг шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг л хэлж байгаа юм. Гүйцэтгэх ажиллагаа бол хууль заасан эрх бүхий байгууллагууд прокурорын хяналт нь доор явуулдаг нууц ажил юм.

Түүнээс биш мөрдөн шалгах ажиллагаа явуулаад үзлэг шалгалт, хяналт тавих ажлыг гүйцэтгэх ажил явуулж байна гэж ойлгох нь буруу.

Тухайн "Ноорог" хуудасны залуусыг шалгах үйл ажиллагааг хөндлөнгөөс бичлэг хийж баримтжуулсан. Хууль бус үйл ажиллагаа явуулахдаа ашигласан байж болзошгүй цахим техник хэрэгслүүдийг цагдаагийн байгуулга хурааж авсан. Уг шалгагдаж буй этгээдүүдэд ямар шалтгаанаар хянаж байгааг нь тайлбарлаж хэлсний үндсэн дээр цагдаагийн байгуулга хууль журмын дагуу ажиллаж байна.

"Ноорог" хуудасны тухай ямар байдлаар гомдол гаргасан нь хуулийн дагуу нууц явагдана. Хийж буй кинотой холбоотой, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг нь хорьсон ямар ч асуудал байхгүй. Хурааж авсан техникүүд шалгагдана. Харин уг киноны дүрснүүд хаана байгааг нь бид мэдэхгүй. хуулийн дагуу хурааж авах үүрэгтэй. Үүнээс дараагийн шатны үйл ажиллагаа явагдана" гэх мэдээллийг өглөө. 





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.254
    4 цагийн өмнө

    Залуучуудыг буруутгах нүхээ малтсан мэдээлэл хийж байх шив дээ.Баримттайгаар тийм тийм хууль бус ажиллагаа явуулсан гээд хэлчихгүй нэг л их нууц ярьсан хүмүүс...Тэр кинон дээрх дүрс л их чухал байж дээ!!!!!

    Хариулах
  • 103.10.22.148
    6 цагийн өмнө

    Өөрсдөөсөө л болсон юм байна.Ямар зорилгоор хүний хувийн мэдээлэл цуглуулж мэргэжил ажилаа буруу ашиглаж байгаа юм.

    Хариулах