Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцож, ноолуурын салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх ёстой байжээ. Гэвч Ж.Энхбаяр сайд "Өөр ажилтай" хэмээн хуралд оролцоогүй аж.
Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Манай намын бүлгийн хурлын төгсгөлд ноолуурны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийх байсан ч орж ирсэнгүй. Удаа дараа мэдээлэл өгөхгүй байгаа үйлдэлд нь Ж.Энхбаяр сайдтай хариуцлага ярина" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна