Шүүхээс Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ

Zuv.mn
3 цаг 14 минутын өмнө

Бусдын биед хүнд гэмтэл учруулсан Ц.Санжаачойпэлийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүх хурал өнөөдөр боллоо. 

 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЗ/1262  дугаартай “Өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг болон бусад яллагдагч нартай уулзах, холбоо мэдээллийн хэрэгслээр харилцаа тогтоохыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Ерөнхий шүүгч гомдлыг хянан хэлэлцээд шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байх тул прокурорын гаргасан гомдлыг хангаж, тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЗ/1262 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна