ОХУ-ын Прокурор 11 хүн хөнөөсөн гаж донтонд 25 жил хорих ял төлөвлөжээ

Zuv.mn
1 цаг 52 минутын өмнө

ОХУ-ын Алтайн хязгаарт Прокурорын байгууллага 11 хүн хөнөөсөн нь тогтоогдсон гаж донтон Виталий Манишин гэгчид 25 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтайгаар Шүүхэд шилжүүлсэн нь маргаан дагуулаад байна.

Прокурорын байгууллагаас уг саналаа хуулийн хүрээнд гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул хуульд заасан ялын дээд хэмжээ нь энэ гэсэн тайлбарыг өгсөн байна.

Гэмт этгээдийг 2023 онд баривчилсан юм байна. Түүнийг 2000 оны эхээр Барнаул хотод гэмт хэрэг үйлдэж, “Барнаулын гаж донтон” гэж нэршсэн этгээдийг мөн гэж хуулийн байгууллага үзсэн тул ийнхүү баривчилсан байдаг. Гэмт этгээд 1989 онд нэгэн эмэгтэйг хөнөөсөн бөгөөд түүнээс хойш 10 хүнийг хөнөөсний дотор Алтайн их сургуулийн оюутан, насанд хүрээгүй таван хүн байжээ. Тэрбээр охидыг ямар нэгэн аргаар хуурч машиндаа сулган эзгүй газар аваачин гэмт хэргээ үйлддэг байсан байна.     

Калманский дүүргийн орлогч дарга, төрийн албан хаагч-гаж донтон Виталий Манишин

Гэмт этгээд хэргээ хүлээсэн бөгөөд ял өгөх хуулийн боломжгүй болсон явдал хэвлэлийнхний сэдэв болж байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна