"Их хурд Х": Хурдан азарганы уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хөлгүүд

Zuv.mn
3 цаг 57 минутын өмнө

Монголын морин спорт, уяачдын холбооны үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой, “Их хурд-Х” шигшмэл хурдан морьдын уралдаан, монгол уяачдын өдөрт зориулсан баяр наадам Хүй долоо худагт болж байна. 

Түрүүхэн өндөрлөсөн азарганы уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хөлгүүдийг танилцуулж байна. 

Түрүү: Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат, аймгийн алдарт уяач Амарсайханы Билгүүтэйн хар

Аман хүзүү:  Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Далайн Батбаярын хул

Айргийн гурав:  Төв аймгийн Борнуур сумын Мөнхтөмөрийн Сайнзаяагийн хүрэн халзан

Айргийн дөрөв: ,Булган аймгийн Булган сумын уяач Гүндсамбуугийн Гэгээнжаргалын бор

Айргийн тав: Төв аймгийн Баянжаргалан сумын Бат-Очирын Саранхүүгийн сартай хүрэн 

“Их хурд Х” шигшмэл хурдан морьдын уралдааны азарга, соёолон, хязаалан насны морьдын уралдаан өнөөдөр, их нас, шүдлэн, сонгомол дээд насны уралдаан маргааш, .даага, сонгомол дунд, бага насны морьдын уралдаан нөгөөдөр болно. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна