"The Mongolz" баг "BLAST Bounty"​ тэмцээний финалын шатанд шалгарлаа

Zuv.mn
5 цаг 5 минутын өмнө

Цахим спортын "The Mongolz" баг өчигдөр Бразилийн "paiN gaming" багийг 2:0-ээр хожиж, 500,000 ам.долларын шагналын сантай "BLAST Bounty" тэмцээний финалын шатанд шалгарлаа. Тэмцээний урьдчилсан шатанд 32 баг өрсөлдсөн бөгөөд финалын шатанд найман баг оролцох ёстой. Манай залуус 1/16 шатанд Финландын "ENCE"-ийг 2:1-ээр, 1/8 шатанд Бразилийн багийг буулган эхний зорилгоо биелүүлэв. 

Финалын шатны тэмцээн ирэх пүрэв гарагт Мальт улсад эхлэх бөгөөд өрсөлдөх найман багийн нэр тодорсон ч  сугалаа хараахан гараагүй байна. Ямартай ч дэлхийн чансааны эхний дөрвөн баг дөрвүүлээ шигшээ шатанд шалгарсан нь өрсөлдөөн ширүүн болно гэдгийг харуулж байна.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна