Бусдыг зодож хүнд гэмтээсэн Ц.Санжаачойпэл суллагдахад гишүүн асан Ц.Цэрэнпунцаг нөлөөлсөн үү

Zuv.mn
8 цаг 3 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Таван богд” группын үүсгэн байгуулагч Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, “Эрэл” компанийн эзэн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нар бүлэглэн бусдыг зодож, хүнд гэмтээсэн хэрэг үйлдсэн билээ.

Дээрх этгээдүүдээс Б.Амарсайхан хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улс руу оргон зайлсан бол Шүүхээс Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарыг Л.Алтан-Очир гэгчийн хамт баривчилж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

Дээрх этгээдүүдийг Шүүхээс тэднийг 48 цаг хориод шүүгч Б.Билгүүний захирамжаар сулласан ч олон нийтийн бухимдал их байсан тул өнгөрсөн сарын 22-ны өдөр буцаагаад 30 хоног баривчлах шийдвэр гарсан байдаг. Тодруулбал, дээрх этгээдүүд энэ сарын 22-ныг хүртэл хоригдох учиртай байв.

Гэтэл дээрх этгээдүүдийн гол буруутай этгээд, хохирогч Д.С-ийг түрүүлж цохин зодоон үүсгэсэн Ц.Санжаачойпэлийг энэ сарын 08-ны өдөр сулласан гэх мэдээлэл өчигдөр хэвлэлд гарлаа. Хуулийн байгууллага, гэмт этгээдийн өмгөөлөгч, төлөөллөөс энэ талаар ямар нэг тайлбар хийсэнгүй.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Ц.Санжаачойпэлийг хэн суллуулав гэдэг асуулт гарна. Олон нийт энэхүү шударга бус үйлдэлд эцэг Ц.Цэрэнпунцаг нь нөлөөлсөн байх магадлалтай гэж хардаж байна. 

Өмнө нь Ц.Цэрэнпунцагийн ах, улсын харцага Ц.Бэгзсүрэн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ч хийсэн хэрэгтэйгээ харьцуулахад маш хөнгөн ял эдэлж, суллагдаж байсан бөгөөд үүнд дүү Ц.Цэрэнпунцаг нь нөлөөлсөн гэсэн хардлага тухайн үедээ гарч байсан юм. 

Залуус зодолдож, санамсар болгоомжгүйгээсээ нэгнийгээ гэмтээж алдах тохиолдол байжболно оо. Гэхдээ хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрч чаддаг байх ёстой. Хэрэгтний эгчийн хэлснээр холбогдогч нар нь “нөлөөтэй айлын хүүхдүүд” учир олон нийтийн анхаарал энэ хэрэгт илүү төвлөрсөн. Ингэснээрээ энэ хэрэгт хэрхэн хандах нь Монголын хуулийн байгууллага шударга ажилладаг эсэхийг харах боломж гэж үзэж байгаа. Тиймээс хуулийн байгууллага энэ хэрэг дээр алаг цоог хандлага гаргах ёсгүй юм.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.98
    2 цагийн өмнө

    Нөлөөлсөн цэрэнпунцагийн ах нь автобус дүүрэн хүмүүсрүү буудаж хүн алж байхад ч бас нөлөөлсөн шалихгүй ял авч байсаншдээ энэ муу тэнэг хар тамхичингаа сулалхад хүртэл нөлөөтүзүүлсэн эдний баяжих нь хүртэл хар замаар л баяжсан эднүүсийг даварааж огт болохгүй шүүхчид өрөгсөн тангарагтаа үнэнч бай ийм автамхай няцамхай бол хариуцлагаа хүлээ жэнхэнэ шудрага залуус зөндөө шүүгч хийх гээд хүлээж бна

    Хариулах
  • 202.126.91.233
    5 цагийн өмнө

    Энэ эцэг эхээ тамладаг байхаа Яг Мексик, Бразилийн мафе, хар тамхичид шиг эвгүй төрхтэй, хол явмаар новш шүү

    Хариулах
  • 66.181.181.132
    6 цагийн өмнө

    Хүнд ноцтой гэмтэл , бүлэглэсэ , санаатай үйлдэл гэх мэтээр авч үзэхэд эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтууд дээр нь мансууруулах бодис хэрэглэсэн бсан гээд л Ингэж бхад хэн суллав Ардын хүүхдийг алаг үзэхгүй шүү хуулийнхаан Хууль тэгш үйлчлэх ёстой Мэргэжлийн нэр хүндээ авч явж чаддаггүй шүүгчийг зайлуулаач Хэн бэ!!!!!!!!!!!'

    Хариулах
  • 103.212.117.98
    6 цагийн өмнө

    Шүүх засаглалийн нэрийг үнэн гутаасан шийдвэр байна аа тануус ингэж худалдагсан болохоор эднүүсийн ингэж томрох нь зөв юм бна тэд тануус яач ч чадахгүй манай аав том мөнгөтэй үсрээд л 10 хоног сууна чамайг алчихсан байсан ч би торгуулаад л гарна тануусийн хамгийн тансаг хоол бидний хаягдал бид өөр төрлийн хүмүүс тануус улний хүмүүс улс орны хөгжилөөр яах юм угаасаа авилгалдаж чадна шүүх бидний дуулгавартай зарц би хаан гэж даналзах нь аргагүй юм бна тануусийг наад завхарсан шүүхтэй чинь ард түмэн 2028 онд булшлах болно ард түмэн ялна ард түмэн хөгжөнө тмйм сайхан цаг ойрхон бна

    Хариулах
  • 202.126.90.230
    6 цагийн өмнө

    Эргүү хийх юмгүй пзданууд

    Хариулах