П.Наранбаярыг онилсон нь “ХҮН” нам Засгаас хөөгдөхийн цондон уу

Zuv.mn
2 цаг 48 минутын өмнө

Боловсролын яамны тендертэй холбоотойгоор тус яамны сайд П.Наранбаяр шүүмжлэлийн бай болоод байгаа билээ. Энэхүү үйл явдлыг Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан нараас олны анхаарлыг холдуулах арга гэх нэг нь байхад “Засагт хөдөлгөөн орох нь” гэж таамагдах нь ч байна. Яг одоогийн нөхцөл байдлыг авч үзвэл аль, аль нь магадлал өндөр байна. Намрын улс төрийн гол сэдэв нь намуудын даргын сонгуулиас гадна Засгийн газарт хийгдэх халаа сэлгээ байж магадгүй гэсэн үг. 

П.Наранбаяр сайдын асуудлыг Б.Цогтгэрэл буюу “Шилэн” Цогоо гаргаж ирэхээс өмнө олон нийтийн анхаарал Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан нар дээр төвлөрч байсан. Одоо тэд анхаарлаас гарч байна.

Нөгөө талаар, МАН “Дангаар засаглана” гэж чанга дуугаран Ардчилсан намыг шахсан ч ХҮН намыг хачирхалтайгаар үлдээсэн. Тэд гэхдээ Ардчилсан намыг хөөж гаргахдаа Бага хурлын тогтоол дээрээ “Эвслийн гэрээг зөрчсөн…” гэдэг үндэслэл бичсэнээрээ ХҮН намыг нээнтэгт оруулсан юм.

Тодруулбал, ХҮН намын Ж.Золжаргал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ нь “Эвслийн гэрээ”-г зөрчсөн болгож, МАН-ын хатавч хавьцаа чимээгүй суухаас өөрцгүй нөхцөл байдал руу түлхчихсэн.

Тэгэхээр, МАН их хурлаа хуралдуулж, Г.Занданшатар намын даргаар сонгогдохтой зэрэг ХҮН намыг Засгаас гаргах асуудал хүчтэй яригдах магадлал байна. ХҮН намыг гаргаж Засагт хөдөлгөөн оруулсных гээд өөрийн намын ганц нэг сайдаа явуулж ч магад. Эрх нь Ерөнхий сайдад өөрт нь бүрэн бий.

П.Наранбаяр сайдыг шүүмжлэх шалтгаан болсон ширээ сандлын тухайд, үр ашиг багатай зарлага мөн. Магадгүй, энэ тансаглал нь ХҮН нам барууны үзэл, сөрөг хүчний байр сууринаас нэгмөсмөн ухарч, эрх баригчдын жишгээр төсвийн зарцуулалт бүрээс хувиа хүртээд явах зам сонгосны илрэл байж магадгүй. Гэхдээ үнэн эсэхийг цаг хугацаа л харуулах юм.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна