Олимпын бөх

Х.Батсайхан
10 цаг 9 минутын өмнө

Монгол Улсаас олимпын анхны аварга төрсөн баярт өдөр өнөөдөр тохиож байна. Түүхэн өдөртэй холбогдуулаад олимпын анхны аваргын тухай тэмдэглэлээ сөхлөө. 

Н.Түвшинбаяр жүдо бөхийн олимпын алт, мөнгөн медаль хүртсэн нь яг 100 кг-ын жиндээ бол хэний ч гаргаагүй амжилт юм билээ. Хоёр олимп дараалан аваргын төлөө үлдэнэ гэдэг хэр баргийн аавын хүүгийн гаргаад байдаг амжилт биш л дээ.    

“Лондон 2012” олимпод түүнийг ялсан Тагир Хайбуллаев аваргыг хожим Монголд бэлтгэл хийхээр ирээд байх үед нь уулзаж ярилцахад манай бөхийг маш хүндэлж, “Н.Түвшинбаяр гэмтээгүй байсан бол яах байсныг хэлж мэдэхгүй”, “Би өмнө нь Найданд ялагдаж байсан” хэмээн ярьж байсан нь санаанд тод байна.

Их Монгол Улсын зургаа дахь хаан Хубилайн цэцэн зөвлөх Лю Би Лянь нэгэнтээ “Мориноос буулгүй дэлхийн талыг эз­лэх амар. Харин мориноос буу­гаад төрийг төвхнүүлэх хэ­цүү” хэмээн сургасан. Тэг­вэл энэ алдарт үгтэй утга нэг “Аварга болох амархан, авар­гаа хамгаалах хэцүү” гэсэн үг спортын ертөнцөд туйлын үнэнд тооцогдсоор өнөөг хүр­чээ. Үүнийг заавал аварга болох, алтан медаль авах биш, “Али­ваа амжилтыг гаргахад амархан, давтахад хэцүү” гэж ойлгож ч болно.

Үнэндээ сүүлийн үйл нь эхнийхээсээ үлэмж хэцүү гэдгийг харуулахын тулд л “амархан” гэдэг үг хэрэглэсэн болохоос амархан юм гэж юу байх вэ. Мориноос буулгүй дэлхийн талыг эзлэх нь агуу үйл хэрэг, анх удаа аварга болох нь ч хэцүү даваа. Тиймээс дээрх үгийг заримдаа “Мориноос буулгүй дэлхийн талыг эзлэх маш хэцүү, мориноос буугаад төрийг төвхнүүлэх түүнээс ч хэцүү” гэх юм уу, “Аварга болох хэцүү, аваргаа хамгаалах түүнээс хэцүү” гээд засчихмаар санагддаг юм. Энэ утгаараа Н.Түвшинбаярын ам­жилт үнэхээр том.

“Лондон 2012” олим­пийн наадмын жүдо бөхийн тө­рөлд “Бээжин 2008” олимпийн аваргуудаас 48 кг-ын жинд Румыны Али­на Думитру, эрэгтэй 81 кг-д хүч үзсэн Германы Оле Би­шоф, манай Н.Түвшинбаяр нар л шигшээ барилдаанд шал­гарч чадсан, нэг нь ч алт авч чадаагүй. Харин Ардчилсан Солонгосын Ан Кум Аэ, БНСУ-ын Ким Жаэ Бум нар Бээ­жингийн мөнгөн медалиа алт болгож чанаржуулсан. Хүн төрөлхтний их баяр цэнгэл олимпийн наадамд хоёр удаа аваргын төлөө шалгарна гэдэг бол домогт бөх боллоо гэсэн үг. 

До­могт бөхчүүдийн тоонд нэр төртэйгөөр алхан орсон эд­гээр бөх­чүүдээс манай Н.Түвшин­баяр Лондон хүртлээ маш хүнд хэцүү замыг туулсан, аваргаа батлах барилдаанд бэртэлтэй орсон гэдгээрээ ялгарна. Энэ баримт түүний мөнгөн медалийг алттай дүйцүүлэх үнэ цэнэтэй болгож байгаа юм. Товчхондоо, аваргаа баталсан нь Н.Түвшинбаярын гол гавьяа байсан  юм. 

Н.Түвшинбаярын бас нэгэн гавьяа бол 2008 оны сонгуулийн дараа улс төрийн талцалаас болж эв эвдэрсэн монголчуудыг буцаан эвлэрүүлж, уур амьсгалыг зөөллөсөн явдал. Хэрвээ Н.Түвшинбаяр олимпийн алтан медаль хүртэж, монголчуудын магнайг тэнийлгээгүй бол юу ч болох байсан юм билээ.  

Бээжинд тэр алдарт бөх болсон, харин Лондонд “амьд домог” болсон юм.

-Үүнээс гадна энэхүү тэмдэглэлийн гарчиг болсон бас нэгэн онцлог түүхийг Н.Түвшинбаяр бий болгосон учрыг дороос уншина уу-

Бөхийн спортод “Олим­пын бөх”, хөлбөмбөгийн спор­тод “Тэмцээний баг” гэсэн ойл­голт бий. Олимпийн гурван удаа­гийн аварга Японы домогт бөх Тадахиро Номура ДАШТ-д таа­руухан оролцдог, тэр ч бай­тугай заримдаа улсынхаа авар­гад ялагдан ДАШТ-д оролцож ч чаддаггүй байсан атлаа олимпийн жилд гэнэт цоордог байснаараа “Олимпийн бөх” гэсэн ойлголтыг бий бол­госон. Японы Аюуми Танимото, Германы Оле Бишоф, Румыний Алина Думитру гээд энэ ангилалд багтах жүдочид бий. Чөлөөтөөс жишээ нь, БНАСАУ-ын бөх, олимпын хошой аварга Ким Ил Ёныг /Ким Ил гэх товч нэрээрээ алдаршсан/ нэрлэж болж байна. 

Тэмцээний баг гэдэг нь харин багийн спортод хамаарах нь нэрнээсээ тодорхой байна. Германы хөлбөмбөгийн шигшээ баг 2000 оноос хойш “од” тоглогчгүй шахам болж, нөхөрсөг тоглолтуудад муухан тоглодог ч ДАШТ, ЕАШТ-ээс үргэлж медаль хүрт­сээр ирснээрээ “Тэмцээний баг” гэдэг нэрийг авсан.

Тэгвэл ма­най Н.Түвшинбаяр мөн л олон алтан медаль аваагүй, тэр ч байтугай Бээжингийн олимпоос хойших дөрвөн жилийн хагаст нь барилдаагүй. Ази тивийн аваргаас нэг мөнгө, хоёр хүрэл медальтай. Зүүн өмнөд Азийн аваргаас мөн хүрэлтэй. Олон улсын тэмцээнээс ч голдуу мөнгө, хүрэл медаль хүртэж байсныг нь спорт сонирхогчид мэдэх биз (Олимпод түрүүлж, үзүүрлэснээсээ хойш буюу 2014 онд Азийн наадам, 2016 онд Азийн АШТ-т түрүүлж байв). Гэвч тэр “Олимпийн бөх” байжээ. 2016 оны олимпод Кубын бөх Хосе Арментерост маргаантай шүүлтээр ялагдсаны дараа ОУЖБ холбоо тухайн мэхэнд үнэлгээ өгөх ёсгүй байсныг шүүгч нарын семинартаа онцолж байсан юм. Тэгж будлиагүй бол яах ч байсан юм билээ. Олимпоор л онцгой өнгөтэй болчихдөг бөх шүү дээ, Н.Түвшинбаяр.  

Бээжингийн олим­пийн алтан медаль түүний хувьд олон улсын чанартай тэмцээнд түрүүлсэн анхны тохиолдол нь байсан бол үүнээс хойших олон улсын тэм­цээний анхны медалиа хаа байсан хоёр жилийн дараа, нутагтаа болсон “Чингис хаан-2010” дэлхийн цомын тэмцээнд аваргалж авч байлаа. Энэ алт ирэх хүртэл тэр олон удаа ялагдаж, шүүмжлэлийн бай болж байсныг бүгд мэднэ. Тэр үед шүүмжилж байсан хүмүүс харин түүнийг “Олимпын бөх” байсныг нь мэдээгүй байж дээ. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    2 цагийн өмнө

    ENE MUU ALUURCHING UUL N BUH NASAAR N HORIH BSAN YUM . UH MUU HUN DEE ESTOI HUNII ADAG

    Хариулах
  • 93.229.94.166
    3 цагийн өмнө

    huniig sanaatai alsan ni setgetsed asuudal bga bolohoor dahij sergeh ayultai tamitchin geltgui zaluuchuudad setgel zuin zuvulguu heregtei bn

    Хариулах
  • 202.5.202.32
    3 цагийн өмнө

    Энэ хамарсмаар үйл явдал нь манайд тамирчдаа хамгаалах тогтолцоо үгүйлэгдэж байгааг харуулсан. Хүн л болсон хойно амжилтандаа баярлана, хөөрнө, агаараар хөвнө. Иймд тамирчдынхаа баяр, хөөрлөөс ердийн тайван түвшинд байдалдаа байхад зөвлөгөө өгдөг чадварт дасгалжуулагчдаа бэлтгэх нь зөв болов уу. Цаашдаа хүүхэд залуучууд маань их амжилт гаргана, эх орон ард түмнээ алмайруулсан баярлуулсан амжилтууд ар араасаа хөврөхийг үгүйсгэх аргагүй. Үүнд бид бэлэн байх, тэднийгээ хамгаалах тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байна. Олимпын хороо анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу.

    Хариулах
    • 66.181.160.122
      2 цагийн өмнө

      өөрөөс нь өөрийгнь хамгаалах тогтолцоо гсн үг үү чамд тэнэгрэх өвчин туссан бололтой

  • 202.72.245.205
    6 цагийн өмнө

    zovlontoich umdaa

    Хариулах
  • 66.181.177.46
    6 цагийн өмнө

    Түвшинбаярийг олимпийн аварга болход монголчууд баяр цэнгэл болж улсаараа баяр хөөр болж байсан мөч саяхан юм шиг л санагдаж байна. Сархад савнаасаа бусдыг зальганаа гэж гашуун түүх шүү. Залуучууд минь сархад салгалсан бузар хүүхнүүдээс л хол явцгаа.

    Хариулах
  • 66.181.183.160
    8 цагийн өмнө

    Аварга байна уу юу байна хамаагүй. Хүн алсан нь бас үнэн. Уянгалааад байх зүйл байхгүй. Гавъяа шагналаа хүртэж байгаа юм чинь ял шийтгэлээч хүртэх нь зөв.

    Хариулах
    • 202.9.46.195
      4 цагийн өмнө

      Харин тийм. Сайд байна уу дарга байна уу цэрэг байна уу багш байна уу тамирчин байна уу хэн ч байсан гэмт хэрэг үйлдсэн бол ялаа эдлэх ёстой.