“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2023 онд хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд 21 аймаг, нийслэлийн 825 өвлөн уламжлагч оролцож, соёлын биет бус өвийн төрөл зүйлүүдийг сурталчлан таниулсан. 2023 оны 8 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд “Тайж хайрхан” уулын бэлд зохион байгуулагдсан уг фестиваль нийт 38,627 үзэгчийг хамруулсан юм. Хоёр дахь удаагийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн тухай сонирхолтой 9 баримтыг хүргэе.
Энэ жилийн “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийг 2025 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх "Тайж хайрхан" уулын бэлд зохион байгуулна.
ОНЦЛОХ 9 БАРИМТ:
Нийслэл болон 21 аймгийн 825 өвлөн уламжлагч 22 отогт хуваагдан, соёлын биет бус өвийг сурталчлан танилцуулав.
- 825 өвлөн уламжлагч
2. 230 үйл ажиллагаа
“Соёлын өвийн өртөө” арга хэмжээний хүрээнд 230 үйл ажиллагаа багтжээ.
3. 38627 хүн
Фестивалийг 3 өдрийн туршид давхардсан тоогоор нийт 38627 хүн үзэж, соёлын биет бус өвийн талаарх мэдлэг, ойлголттой болсон байна. Үзэгчдийн 767 нь гадаадын иргэн, 78 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 8155 хүүхэд, 29627 нь насанд хүрэгчид байв.
4. Гадаадын 15 хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжлав
БНСУ-ын “KBS” телевиз, АНУ-ын “СNN”, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Мир” телевиз болон БНХАУ-ын Синьхуа агентлаг зэрэг гадаадын 15 хэвлэл мэдээллийн байгууллага фестивалийг сурвалжлан дэлхий нийтэд хүргэлээ.
5. Хамгийн ахмад өвлөн уламжлагч 90 настай
Увс аймгийн Малчин сумаас “Ардын язгуур урлаг” ай савын төрөлд Бий биелгээ соёлын биет бус өвөөр оролцогч 90 настай М.Жалк байв.
6. 548 мал, амьтан
Фестивальд 548 мал, амьтан оролцжээ. Энэ нь өмнөх оныхоос 4,3 дахин их тоон үзүүлэлт юм.
7. 12 улсын 93 оролцогч
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд найрамдах Унгар улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс зэрэг нийт 12 улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын нийт 93 оролцогч, төлөөлөгчид хүрэлцэн ирэв..
8. 16080 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн
201 аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, 16080 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн, үзэсгэлэн худалдаа гаргаж, 647,330,000 төгрөгийн борлуулалттай ажиллажээ.
9. Үндэсний спортын 10 төрлөөр 721 тамирчин өрсөлдөв
Үндэсний спортын 10 төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулж нийт 721 тамирчин өрсөлдөж, дотоодын 3440, гадаадын 485 үзэгч үзэж сонирхсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна