АНУ Н.Мадурог барьж өгсөн хүнд 50 сая ам.доллар амлалаа

Zuv.mn
5 цаг 37 минутын өмнө

АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилж авчирсан юм уу, баривчлахад хэрэгтэй үнэн бодит мэдээлэл өгсөн хүнд амласан шагналаа хор дахин нэмэгдүүлж, 50 сая ам.доллар болгожээ.

Н.Мадурогийн эртний дайсан Доналд Трамп төрийн эрхэнд дахин гарснаар ийнхүү түүний эсрэг чиглэсэн үйл ажиллагаа эрс идэвхжих шинжиндээ оржээ. Д.Трамп Н.Мадрог сонгууль луйвардаж, төрийн эрхийг хууль бусаар авч ирсэн гэж буруутгадаг юм.

АНУ-ын Ерөнхий прокурор Пэм Бонди шагналыг 50 сая болгож өсгөсөн талаар зарлах үедээ түүнийг хар тамхины наймаатай шууд холбоотой гэж мэдэгдсэн байна. Харин Венесуэлийн ГХЯ-ны сайд Иван Жиль АНУ-ын эл үйлдлийг “Улс төрийн суртал ухуулга” гэж нэрлээд амласан шагналыг нь “Харамч” байна гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.195
    2 цагийн өмнө

    Жорж Бушийн засгийн газар бас алан хядагч Аль-Каида бүлэглэлийн толгойлогч агсан Осама Бин Ладенийг олж баривчилсан хүнд $50 саяар шагнах амлалт өгч байсан.

    Хариулах