Хөвсгөлийн Улаан-Уул, Баян-Өлгийн Булганд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Zuv.mn
9 цаг 58 минутын өмнө

Онцгой байдлын алба хаагчид Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн “Бусын гол” гэдэг газар энэ сарын 07-нд сансарын хиймэл дагуулаар илрүүлсэн ойн түймрийг өчигдөр бүрэн унтраажээ. Мөн Баян-Өлгий аймгийн Булган суманд энэ сарын 5-д гарсан гал түймрийн голомтод найм хоногийн турш ажиллаж өчигдөр унтраасан байна.

Завхай аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар гарсан ой хээрийн түймрийг унтраахаар алба хаагчид гурав дахь өдрөө ажиллаж байна.

Иргэдийг асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, шашны зан үйл хийхдээ асаасан лаа, хүжийг бүрэн унтраах, аюулгүй байдлыг сайтар хангахыг сануулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна