“Инновацын эзэд” уралдаант шоу нэвтрүүлгийн бүртгэл наймдугаар сарын 18-нд эхэлнэ

Zuv.mn
3 цаг 43 минутын өмнө

НЗДТГ, NTV телевиз хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж буй “Инновацын эзэд” уралдаант шоу нэвтрүүлгийн бүртгэл наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

Уг уралдаант нэвтрүүлэг нь хүүхэд залуучуудын зохион бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний шинэ санаа, шилдэг шийдэл хэрхэн инновацын бүтээгдэхүүн болох боломжтойг таниулах зорилготой. 

Уралдаант нэвтрүүлэгт оролцсоноор хөдөлмөр хөнгөвчилсөн, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжсэн, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэлэг санаачилга, бүтээлээ бусдад таниулж, бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, цаашлаад хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой. 

  • Үндсэн оролцогчийн нас: 12-25 нас
  • Багийн гишүүд: Нас харгалзахгүй
  • Шагналын сан: Шилдэг бүтээлийн эздийг нийт 50 сая төгрөгийн шагналын сан, дотоодын сургалтын тэтгэлэг

Бүртгэлийн линк: https://shorturl.at/pwM1A



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна