Интерполоор эрэн сурвалжилж байсан Монгол залуу Тайландад ял эдлээд албадан буцаагджээ

Х.Есү
5 цаг 5 минутын өмнө

Интерполын хөх булант зарлан мэдээлэх цэсэд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Э.Бямба-Очирыг Тайландын хаант улсын хууль сахиулах байгууллагынхан улсаасаа албадан гаргаж, манай талд хүлээлгэн өглөө.

Тэрбээр 2019 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутагт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаад 2024 онд хилээр гарч оргон зайлж, олон улсыг хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан юм. Ингээд Тайланд улсад очоод бусдын эд зүйлийг хулгайлсан хэрэгт холбогдон ял шийтгүүлжээ. 

Шүүхээс нь оноосон ял шийтгэлийг эдлүүлж дуусгаад цагдаагийнхан нь хуулийнхаа дагуу эх орноосоо албадан гаргаж, “Чингис хаан” нисэх буудалд хүргэж ирсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна