АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон гэргий, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотойгоор зохион байгуулагдаж буй Конгрессын мөрдөн байцаах сонсголд очиж мэдүүлэг өгөхөөр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл сонсгол баасан гарагт эхэлж, тэд мэдүүлгээ өгчээ.
АНУ-ын Хууль зүйн яамнаас дэлгэсэн Эпштейний баримтад Билл Клинтоны зураг байгаа ч тэрбээр өөрийгөө ямар ч буруугүй гэж мэдэгдэж байсан. Хаалттай мэдүүлэг дээр ч тэрбээр энэ байр сууриа хамгаалсан байна. “Би юу ч хараагүй. Ямар ч буруу юм хийгээгүй” гэж тэр хэлсэн бөгөөд “Хэрвээ насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан гэмт хэргийн талаар мэдсэн бол онгоцоор нь нисэхгүй, хуулийн байгууллагад мэдээлэх байсан” гэж нэмсэн байна.
Хиллари Клинтон мөн Ж.Эпштейнтэй холбоотой гэх бүс асуултыг үгүйсгэсэн мэдүүлэг өгчээ. Тэд мөн энэ хэрэгт холбоотой байж болзошгүй одоогийн Ерөнхийлөгч Д.Трампаас мэдүүлэг авахыг шаардаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.122.73
Заваан өвгөн
Хариулах202.9.47.34
Завхай пиздаа шорондоо суу.
Хариулах