Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллалаа

Х.Есү
3 цаг 1 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр өнөөдөр /2026.05.02/ Говьсүмбэр аймгийн, Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллаж, хэрэгжүүлж буй бодлого, баримталж байгаа зарчмуудаа танилцууллаа.

Тэрбээр аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын хэрэгжилт, техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг улсын төсвөөс гадна хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдвэрлэх боломжийг судлах чиглэл өглөө. Мөн ой, хээрийн түймрийн эрсдэлийн мэдээллийг шуурхай дамжуулах, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг хангахыг үүрэг болгов.


Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллах үеэр “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орон нутгийн алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, лабораторийн үйл ажиллагааг стандартын шаардлагад нийцүүлэх, тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатайг онцлов.

Мөн “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий “Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Тус аймгийн хэмжээнд 71 хоршооны 266 малчин хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн, Шадар сайд Н.Номтойбаяр Говьсүмбэр аймагт ажиллах үеэрээ Улсын нөөцийн 140 дүгээр салбар болон ус, дулаан хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна