Украины арми ОХУ-ын хамгийн эртний хотуудын нэг рүү довтоллоо

Zuv.mn
2 цаг 9 минутын өмнө

Украины арми өнгөрсөн шөнө ОХУ-ын хамгийн эртний хотуудын нэг болох Рязань руу довтолжээ. Довтолгоо Москквагийн цагаар 03.55 /Улаанбаатарын цагаар 08.55/ цагт эхэлсэн бөгөөд нисгэгчгүй онгоцоор тодорхой байршлуудад цохилт өгсөн аж. Мужийн захирагч Павел Малковын хэлснээр, довтолгооны улмаас Рязань хотод орон сууцны хоёр барилга эвдэрсэн бөгөөд гурван хүний амь нас үрэгдэж, 12 хүн хүнд, хөнгөн шархаджээ. 


"Хохирогчдын ар гэр, төрөл төрөгсдөд  чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье. Энэ аймшигт уй гашууг даван туулах хүч чадал, зоригийг тэдэнд хүсье" гэж мужийн захирагч Павел Малков мэдэгдсэн байна. 

Довтолгоонд өртсөн газруудад одоо Онцгой байдлын алба хаагчид очсон, үр дагаврыг арилгах ажлыг гүйцэтгэж байгаа аж.  

Өнгөрсөн шөнө ОХУ мөн Украины нийслэл Киев хотын Дарницкий дүүрэгт цохилт өгснөөс 24 хүний, түүний дотор хүүхдийн  амь нас үрэгдэж, 48 хүн шархаджээ. Украины талын мэдээлснээр, 600 гаруй нисгэгчгүй онгоц, 56 пуужингаар довтолсон гэнэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.11.192.39
    20 минутын өмнө

    Kieviig budaa bolgoson geed baisan uu...shal sonin ene dainaa bolimoor yum ed hurungu huni amiig yumn chinee toohgui

    Хариулах